Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Тамхи” бүжгийн спортын амжилтанд нөлөөлөх нь
Дуу хөгжим

“Тамхи” бүжгийн спортын амжилтанд нөлөөлөх нь

Урлаг Урлаг11/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
women_smoking_cyberpunk_cigars_1680x1050_wallpaper_www.vehiclehi.com_988184130762013-11-11-12-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тамхи таны бүжгийн спортын амжилт, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ? Ширхэг тамхи бүр хортой. Бэлтгэл сургуулилтыг дээд цэгтээ хүртэл сайн хийхэд зүрх судас болон уушгинд хүчилтөрөгчөөр баялаг цус маш их хэрэгтэй. Энэ үед тамхины утаагаар амьсгалбал цусанд карбон моноксид нэвчих болно. Карбон моноксид бол тамхинд байдаг 4000 гаруй хорт бодисуудын нэг нь юм.

Ердийн үед хүчилтөрөгч цусны улаан бөөм болох гемоглобинтой нэгдэнгүүт цусны улаан эд эс дэх нэгдлүүд бүх биеэр хүчилтөрөгч бүхий цусыг тээвэрлэдэг. Гэтэл тамхины утаагаар дамжин карбон моноксид цусны улаан бөөм болох гемоглобинтой нэгдсэнээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасч тамирчид-бүжигчдийн ажиллах чадварыг бууруулах гол нөхцөл болдог.
Тамхи нь таны тэсвэр тэвчээрийн чанарыг муутгаснаар дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
– Бэлтгэл сургуулилтын үед хамгийн их ядарч, бие суларч байгаагаа мэдэрнэ. Тамхи болон тамхины утаанд өртсөнөөр биеийн эд эсэд хүчилтөрөгч бага очиж, уушиг зүрх гэх мэт бүжгийн спортын бэлтгэл дасгалын үед хамгийн их ачаалал авдаг гол эрхтнүүдийн ажиллагаа суларч эрч хүчтэй ажиллах чадвар болон бэлтгэлийн дараах сэргэх чадвар буурна.
– Бэлтгэл сургуулилтын ач холбогдол буурч, хөдөлгөөнийг гүйцэд хийхэд түвэгтэй болж уур уцаар хөдөлнө.
– Булчингийн уян хатан, түүний ажиллах чадвар буурна.
– Гүн унтаж чадахгүй болно.
– Амьсгал гүн авч чадахгүйгээс бэлтгэлийн үед амьсгаадаж амархан ядарна.
– Аливаа хөдөлгөөнд булчингийн үзүүлэх хариу үйлдэл хийх хугацаа богиносч тэвчээр буурна.
– Харааны дүн шинжилгээ хийх чадвар буурна.
Эцэст нь таны бүжгийн спортын одоогийн болоод ирээдүйн амжилт үгүй болоод зогсохгүй, эрүүл мэндээрээ ч хохирох болно.

Тиймээс тамирчид-бүжигчид бэлтгэл сургуулилт, тэмцээндээ аюулгүй, эрүүл цэвэр орчинд хийх, оролцох тамхигүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд:

– Тэмцээн уралдаан, спортын арга хэмжээ явагдаж байхад тамирчид, дасгалжуулагчид, зохион байгуулагчид, тамхийг хэрэглэхгүй байж үлгэрлэх хэрэгтэй. Тамхи татахыг хориглох.
– Спортын арга хэмжээний үеэр үзэгчид, оролцогчид хэн нэгний татсан тамхины утаанд (дам тамхидалт) өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тамхинаас ангид орчин болох талаар нүдэнд харагдахуйц газар тодорхой тэмдэг заалт, анхааруулга наах, байрлуулах.
– Спортын арга хэмжээний үеэр, спортын арга хэмжээ болох газар тамхийг сурталчлах, зарж борлуулахыг хориглох.
– Бүжгийн спортын тэмцээн уралдааныг тамхи үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд санхүүжүүлэх, ивээн тэтгэхийг зөвшөөрөхгүй байх зэрэг арга хэмжээг авбал зохино.
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлагийн “Эрх чөлөө” цомог ирэх аравдугаар сард гарна

27/08/2025
Дуу хөгжим Урлаг

“ТАТАР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно

27/08/2025
Дуу хөгжим Урлаг

Уран бүтээлчид бүтээлээ түгээж, орлогоо өсгөх шинэ суваг нээгдлээ

26/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ОУХМ Э.Даваахүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

27/08/2025

“The Shadow’s Edge” Бусаны олон улсын кино наадамд оролцоно

27/08/2025

Э.Амартүвшин Сан Францискогийн дуурийн тайзнаа дуулна

27/08/2025

Дуучин Тейлор Свифт сүй тавьснаа зарлалаа

27/08/2025

“Монгол хаан” жүжиг Дэлхийн оюуны өмчийн бага хуралд өөрсдийн туршлагыг хуваалцжээ

27/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.