Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гурван оркестрт зориулсан анхдагч бүтээл “Оргилуун” удиртгал
Нийгэм

Гурван оркестрт зориулсан анхдагч бүтээл “Оргилуун” удиртгал

Урлаг Урлаг12/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
43b8d1c491129438big247121862013-11-12-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын филармонын Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол чуулга хамтран хөгжимдөхөд зориулсан энэхүү зохиол нь гурван оркестрт зориулсан түүний хоёр дахь бүтээл юм. “Оргилуун” удиртгал нь энэ жилийн наадмын төрийн концертод анх эгшиглэсэнээс хойш Монгол Улсын филармонийн байнгын урын санд баттай орон эгшиглэсээр байгаа билээ. Хөгжмийн зохиолч энэ гурван оркестр тус бүрийн онцлогийг сайтар мэдэх хүний хувьд өөрт оногдсон даалгаврыг сайн гүйцэтгэжээ.

“Оргилуун” удиртгал фанфараар эхлэх ба эгшгийн эрэмбийн доод регистрээс аажмаар зэмсэгүүд нэмэгдсээр дээд регистр хүрэх үед оркестрийн бүх зэмсэгүүдийг хамарсан байна.Зохиолын үндсэн дэвсгэр хөг нь соль минор ба 1-р цифрээс Presto буюу маш хурдан темпэнд зохиол шилжинэ. 1-р цифрийн 4-р тактнаас гол сэдэв аялгуу /главная партия/эхлэхдээ хийлийн хамгийн доод өнгө болох бага октавын соль ноотноос эхлэн өгсөх ба аялгууны хөдөлгөөний явцад олон тооны өөр дэвсгэр хөгийн эгшгүүд дайран өнгөрнө. 2-р цифрээс үндсэн сэдэв аялгуу октав дээр эгшиглэнэ. Харин 3-р цифрээс бүжгийн төрхтэй холбоос хэсэг до минорт орж ирэн аажмаар нэмэгдэн эгшиглэсээр 5-р цифрээс эргэн үндсэн сэдэв аялгуундаа шилжинэ. Энэ нь цаашид нэгэн том оргил хэсэгт хүргэх ба найрал хөгжмийн доод дуугаралттай зэмсэгүүдэд дуурьсах /Maestoso/ фа мажорын хам эгшгүүдээр дамжин си-бемоль мажорт тулгуурлан морин хуурын сул утсанд эгшиглэх туслах сэдэв аялгуу /побочная партия/6-р цифрээс уянгалан орж ирснээр 7-р цифрийг хамран өргөжинө. Энэ хэсгийг морин хуурын чуулгыг танилцуулах хэсэг гэж болно. 8-р цифрээс утсан хөгжмийн pizzicato ашигласан холбох хэсэг нь морин хуурын сул утсаар тоглогдох морины явдалтай хоршин дуурьсана. 9-р цифрээс туслах сэдэв аялгуу нь соль мажорт шилжин зохиолын нэгэн том тайлал болон өргөнөөр эгшиглэнэ. Харин 10-р цифрээс саксофон, нарийн бүрээний гоцлох хэсэгдо минорт орж ирнэ. Энэ хэсгийг баянмонгол чуулгын танилцуулах хэсэг гэж болно. Цаашид найрал хөгжмийн зэмсгүүд аажмаар өргөжин нэмэгдсээр зохиолын хамгийн оргил хэсэг буюу Coda залган авна. Удиртгал дуусахдаа гол сэдэв аялгуугаа нэгэнтээ богино байдлаар сануулсанаар зохиол дуусна.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын энэхүү удиртгал нь гурван оркестрын өөрийн гэсэн онцлог талуудыг чадварлаг тусган харуулсанаараа сайн бүтээл болж чаджээ. Монгол аялгуу, түүнд зохицох хам эгшгүүд, дэвсгэр хөгийн харьцаа, зогсолтгүй тэмүүлэх эрчимт хөгжүүлэг, хөгжмийн найруулга зэргийг үзэхүй үнэхээр мэргэжлийн түвшинд бичигдсэн нь илэрхий. Өмнө нь энэ гурван оркестрт зориулан бичигдсэн бүтээл байгаагүй, зөвхөн өөр зохиолыг хөрвүүлж тоглодог байсан зэргээс харвал энэхүү удиртгал нь анхдагч бөгөөд ач холбогдол нь өндөр юм.

Хөгжим судлаач: СУИС-ийн ХУС-ийн ХТ-ийн эрхлэгч Э.Зулцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.