Эрүүл мэндийн портал сайтаас хэрхэн зөв сууж хэвших нь таны эрүүл амьдарлын хэв маягт ямар чухал нөлөөтэй болохыг өгүүлсэн сонирхолтой инфографик гаргасныг хүргэж байна.
Ширээний ард, компьютер зурагтны ард сандал дээр, буйдан дээр хэрхэн сууж байгаагаас бидний ирээдүйд хэд наслах вэ гэдэг шууд хамааралтай байдгийг тус мэдээлэлд онцолжээ.
Орчин цагийн технологийн хөгжил, ажлын ачааллаас улбаатайгаар бид хүн төрөлхтний өнө эртний түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүгүйгээр буюу өдөрт 9.3 цаг ширээ, зурагт, компьютерийн ард суудгаар барахгүй нойрондоо 7.7 цагийг зарцуулдаг болсон байх юм. Бидний бие организм амьдарлын ийм хэв маягийг үүрэхээр бүтээгдээгүй учраас анхааралдаа авах цаг нь ирсэн бололтой.
Өдөрт зургаагаас дээш цагаар суух нь ирэх 15 жилийн дотор таны таалал төгсөх эрсдлийг өдөрт гурваас бага цагаар суудаг хүмүүстэй харьцуулахад 40 хүртэлх хувиар нэмж байдаг гэнэ. Бид эрүүл мэндийнхээ төлөө өдрийн 9.3 цагийг ямар ч хөдөлгөөнгүй, суугаа өнгөрүүлж, 6.5 цагийг алхах юм уу зогсоо байдлаар харин үлдсэн 0.7 цагийг гүйх, спортоор хичээллэхэд зарцуулдаг байна.
Хэт суугаа байдал биднийг жин нэмэх эрсдэлд хүргэдэг. Тарган хүмүүс өдөрт 2.5 ба түүнээс олон цагийг сууж өнгөрүүлдэг. Америкчуудын 1/3 нь жингийн илүүдэлтэй байдаг байна. Хөдөлгөөнгүй суунга байдал нь яг л хувалз шиг таны эрч хүчийг сорж, шимэгдүүлж байдгийг санахад илүүдэхгүй юм. Байнга суугаа ажилтай хүмүүс зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл зогсоо ажилтай хүмүүстэй харьцуулахад 2 дахин их байдаг.
Суунга байдлын хор хөнөөл:
Хөлний булчингийн идэвхитэй үйл ажиллагаа суларна.
1 минутанд шатаах илчлэгийн хэмжээ багасна.
Илүүдэл жингээ хасахад чухал нөлөөтэй энзимийн хэмжээ 90 хувь болж эсрэгээрээ жин нэмэгдэнэ.
Суугаад 2 цагийн өнгөрсний дараа холестериний хэмжээ 20 хувьд хүртлээ буурна.
Харин 24 цагийн дараах сөрөг нөлөө нь инсулины биед хэрэгцээтэй байдал 24 хувь хүртлээ багасч чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдэнэ.
Бидний ихэнхи нь өдөрт 8 цаг суугаа ажилладаг. Харин хариад дахиад л сууна. Ингэх нь ч тун муу шүү.
Өдөрт 30 минут сандлаасаа өндийх нь суунга байдлаас үүсэх эрсдлийг бууруулахад төдий л нөлөөтэй биш ч дараах аргуудаар асуудлыг шийдэх боломжтой.
Үүнд:
Сунгалтын дасгал
Алхах: Алхах нь бие дэх калорийг сууснаас 3 – 5 дахин илүү хэмжээгээр шатааж өгдөг. Аль болох сайн алхаж байх хэрэгтэй.
Хоёр гараа алдлаад өлмий дээрээ үсрэх
Өдөрт гурваас дээш цагаар зурагт ширтдэг хүмүүс зүрхний өвчнөөр нас барах эрсдлээ 64 ба түүнээс дээш хэмжээгээр наашлуулахаас гадна жин нэмэх нь их байдаг. Хэр их зурагт ширтэнэ тэрхүү цаг мөч бүр хадан гэртээ залрах эрсдлийг 11 дахин нэмж байдаг ажээ.
Ажил дээрээ өдөржин сууж суучихаад ажлаа тараад дахиад л машиндаа сууна, орцондоо ороод цахилгаан шатанд суух гээд ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь таны эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн муу хувь нэмэр гэдгийг санаж аль болох сайн алхаж, шатаар өгсөж өөртөө амьдралын зөв хэв маягийг бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөе.
135 градусын налуутай суух нь нуруунд ачаалал бага өгөхөөс гадна бөхийж суух, цэх суухаас эрсдэл бага, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хэмээн дурьджээ.
www.URLAG.mn