Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Яруу найрагч Ж.Оюунцэцэг орчуулгын бүтээлүүдээ эмхэтгэн, хэвлүүлж эхэллээ
Нийгэм

Яруу найрагч Ж.Оюунцэцэг орчуулгын бүтээлүүдээ эмхэтгэн, хэвлүүлж эхэллээ

Урлаг Урлаг18/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
064bba05fd8d9bd0big8176276062013-11-18-09-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Орчлонгийн сайхан хүүхнүүд” хэмээх дууны үгийг бичсэн орчуулагч, яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг орчуулгын бүтээлүүдээ эмхэтгэн, дахин хэвлүүлж эхэлсэн бөгөөд арван боть болгох төлөвлөгөөтэй байгаа аж.


Тэртээ 27 жилийн өмнө орчуулсан, тухайн үед Радуга хэвлэлийн газрааc эрхлэн гаргаж байсан орос ардын шидэт үлгэрийн түүвэр “ҮҮЛЭН БОР”-оо засаж найруулан хэвлүүлсэн байна. Уншигч хүүхдүүдийг нэгэн цагт үлгэр домогт дуртай  болгон, ном унших сонирхлыг нь оргилуулж байсан энэ сайхан бүтээл өнөөгийн уншигчдын сэтгэлийг татаж, номонд дурлагсадын хүрээг тэлэх нь лавтай юм. 

Мөн Оросын зохиолчдын үлгэрийн түүвэр болох “УЛААХАН ЦЭЦЭГ” хэмээх түүвэрт нь оросын яруу найргийн тэнгэр – нэрт яруу найрагч  А.С.Пушкин, эрдэмтэн хэл шинжлэлч, далайчин, Орос орноороо хөндлөн гулдгүй аялан туулсан, алдарт цэргийн эмч Владимир Даль, гүн ухаантан, хөгжимчин Владимир Одоевский, гарамгай сурган хүмүүжүүлэгч Константин Ушинский зэрэг нэр цуут алдартнуудын зохиосон онц сонирхолтой үлгэрүүд орсон байна. Оросын суут хөвгүүдийн зохиосон энэ үлгэрүүд нь ухаалаг сайхан сэдэвтэй, сургамжтайгаас гадна эдгээр авьяастануудын гялалзсан онгод  уншиж танилцсан хүүхэд бүрийн цог хийморийг сэргээн бадраах нь дамжиггүй юмаа.

Харин “НИСДЭГ ХӨЛӨГ” хэмээх түүвэрт нь Украйн, Белорус, Молдав, Литва ардын ардын аман зохиолын сувдан сондор болсон үлгэр домгууд багтсан байна.
Ж.Оюунцэцэг орчуулагч тун удахгүй Английн нэрт зохиолч Ж.Р.Р. Толкины "Хоббит",  А.Толстойн "Буратино", Е.Сегалийн "Хүн яаж хүн болсон бэ" зэрэг номуудаа хэвлэн гаргахад бэлэн болоод байгаа ажээ.  

Ийнхүү нэг хэсэг ховордоод байсан хүүхдийн үлгэрийн номуудаар Улаанбаатaрын номын дэлгүүрүүдэд хангагдсан байна.

О.НАРАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.