Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дашчойлин хийд зул өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулна
Уртын дуу

Дашчойлин хийд зул өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулна

Урлаг Урлаг18/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d8b91a34980148a7big6051146882013-11-18-12-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Зүүн хүрээ Дашчойлин хийд энэ сарын 28-нд зул өргөх ёслолын ажиллагааг бие даан зохион байгуулах гэж байна. Зулын 25 хэмээн нэрлэж заншсан энэ өдөр Дашчойлин хийдийнхэн  тухайн өдрийн утга учрыг  түмэн олонд илүү таниулах зорилгоор сүсэгтэн олонтойгоо хамтран Соёлын төв өргөөнд ийнхүү буян номын үйл хийхээр   болжээ. Тайландын Дармакаяа  шашны байгууллагынхан  тус ёслолын ажиллагаанд хамтран оролцох юм байна.  Зулын хорин таван буюу Богд Зонхавагийн дүйчэн өдрөөр зул асааж, мэгзэм их уншдаг учиртай. Яагаад ийнхүү  уншдаг тухай, мэгзэм уншсанаар ямар тустай вэ,зул өргөснөөр ямар буян хурааж,  ариусал бий болдог тухай   сүсэгтэн олонд тайлбарлахаас гадна мэгзэмээ сүсэгтэн олонтойгоо хамтран  монголоор унших юм байна.  Мөн зулын ерөөлийг хамтдаа 21 удаа уншина. Мэгзэм болон зул өргөхөд унших уншлагийн тарнийг сүсэгтэн олондоо илгээсэн урилганы ард тэрлэсэн байна. Олноороо хамтарч хурсан буян хэзээ ч шамшигдан алга болдоггүй ажээ.

 Богд Зонхава  нь Түвдэд гэлүгва ёс буюу бидний нэрлэж заншсанаар   шарын шашныг дэлгэрүүлсэн ламын нэр бөгөөд сахилын нэрийг нь Лувсандагва гэдэг байжээ.  Тэрбээр олон нийтэд Богд Зонхава гэдэг нэрээр алдаршсан бөгөөд түүнийг утгачилбал сонгины ам гэсэн үг аж.   Бурхан багшийн гэгээрэлд хүрэх гол үндсэн аргыг хүн болгонд хүртээлтэй болгож, “Их бодь мөрийн зэрэг”,” Түгээмлийн их эзэн бурхан Очирдарийн мөрийн зэрэг, нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй” хэмээх бурхан багшийн нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар , нэвтэрхий толь болох бүтээлийг туурвисан аж. 51 насандаа Лхасын их чойнпрүл ерөөлийг үүсгэн, улмаар VII  жарны шороон гахайн жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд шашин амьтны тусын тулд лагшнаа хураах ёсыг үзүүлж, жанч халжээ. Энэ цагаас хойш жил бүрийн өвлийн эхэн сарын 25-ныг “ Зулын хорин таван буюу Богд ламын дүйчэн” болгож, тэмдэглэж иржээ. Мөн түүнчлэн Монголчууд Зонхавагийн өдрийг тэмдэглэхдээ зул асааж, гэрэл өргөж буян хийдэг байжээ.  Тухайн үед өвлийн эхэн сарын 25-наас өмнө   өвлийн идшээ бэлтгэдэг үе байсан бөгөөд амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл амьтны амиар хоол хүнсээ бэлтгэсэн энэ нүгэл гэмээ цайруулж зул өргөхөөс гадна гэлүгва  ёсыг үүсгэн дэлгэрүүлсэн   Богд Зонхавагийн алдрыг дурсаж,  зул өргөдөг  байжээ. Ийнхүү Монголчууд энэ өдрийг сүм хийдэд тэмдэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд сүсэгтэн олонтойгоо хамтран зохион байгуулдаг болсон байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.