Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»А.Хулан : Хөвгүүн чи одоо бүр явчихаач!
Утга зохиол

А.Хулан : Хөвгүүн чи одоо бүр явчихаач!

Урлаг Урлаг05/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
art-beautiful-fashion-photography-women7723351732013-12-05-17-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Намуун шөнийн нойрыг чи хулгайлж
Ноцсон халуун уруулаараа үнгэдэгч
Надад ердөөч халуун байгаагүйг
Нэг удаач болов анзаарсангүй

Өнөөх л идэр биеийн аашаараа
Өөрийг минь чи хичнээн эзэмдэвч
Өрцөнд минь үлдэх дурсамж үгүй
Өөрөө чи гунигтай амьтан

Залуу биеийн ганц шөнийг авсан ч
Заяаны хань насны амраг болохгүй ээ чи
Зөвхөн чинийх байх гэж би төрөөгүй
Зуун олон учрал халуухан амьсгааг мэдэрмээр байна

Олон эрийг сэтгэж ийн өгүүлсэнгүй ээ
Олиггүй хуурамч чамд л зориуллаа
Охин заяаг минь хэнэггүй гараар үймүүлсэн
Орчлонд ганцхан чамд л зориуллаа

Хайртай гэж худлаа битгий хэл
Хайртай юу гэж хачин юм бүү асуу
Хэзээ юм учирсан ч хагацах л тавилантай
Хөвгүүн чи одоо бүр явчихаач!

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026
Утга зохиол Урлаг

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зохиолч, яруу найрагчдын бүтээлээр түүвэр ном бүтээв

11/11/2026
Утга зохиол Урлаг

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өнөөдрийг хүртэл түүний дуунууд бидний сэтгэлд эгшиглэсээр байна”

16/11/2026

Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжид нар дахин олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүллээ

16/11/2026

Г.Мөнхбаяр “Eurovision Song Contest Asia” дууны уралдааны наймдугаар байрт шалгарчээ

16/11/2026

Э.Энхдэлгэрэх“Miss Universe Mongolia 2026” үндэсний тэмцээний зохион байгуулагчдыг шүүхэд өгнө

16/11/2026

Дуучин, продюсер Д.Болд 48 нас хүрлээ

16/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.