Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алдарт “ХОББИТ” худалдаанд гарлаа
Нийгэм

Алдарт “ХОББИТ” худалдаанд гарлаа

Урлаг Урлаг07/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4111b1734517a3f1big4234466532013-12-07-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жон Рональд Рүэл Толкин нь ховорхон төрдөг авьяаслаг зохиолч байсан бөгөөд дэлхийн  зөгнөлт зохиолын  үндэс суурийг тавьсан хүн. Орчуулагч-яруу найрагч  Жамсрандоржийн Оюунцэцэгийн орчуулсан "ХОББИТ" ном худалдаанд гарлаа. Ж.Р.Р.Толкины 1937 онд хэвлүүлэн гаргасан энэ ном нь дэлхийн хүүхдүүдийн унших дуртай номын нэг бөгөөд өнгөрсөн жил Холливүүдийн кино урлагийнхан дэлгэцнээ амилуулсан билээ.
 
Ж.Р.Р.Толкины  бүтээлүүд нь сонгодог зохиолын санг бүрдүүлж, зүрх сэтгэлийг байлдан дагуулсан адал явдлууд, эльф, одой, гоблин, голлумаас эхлээд мэдээж алдарт  Xоббитыг оруулаад  бүгд  зохиогчийн  зөгнөл, тархи оюунаас төрсөн баатрууд билээ. Хэл шинжлэлч, Оксфордын их сургуулийн профессор хүний хувьд тэрээр эртний болон орчин цагийн олон хэл мэддэг байжээ. Тийм ч учраас энэ номондоо шинэ хэл, шинэ газар нутаг, шинэ  түүхийг өөрийнхөө  зөгнөл, хийсвэрлэн бодох авьяасаараа  ургуулан бий болгожээ.

   Ж.Р.Р.Толкин түүнийг  дэлхий  дахинаа  алдаршуулсан анхныхаа ном Хоббитыг үлгэрийн төрлөөр бичжээ. Хоббит анх хэвлэгдсэн өдрөөсөө эхлэн уншигчдыг соронзон мэт татаж асар олон хувиар хэвлэгдэх болсон төдийгүй түм түмэн уншигчид зохиолчоос энэ зохиолоо цаашид үргэлжлүүлэн бичиж үйл явдлыг өрнүүлэхийг хүсэн хүлээх болжээ. Тэгээд олон уншигчдын хүсэлтээр  “Бөгжний эзэн”  – ний тухай гурван боть ном  мэндэлсэн түүхтэй.

   Дэлхийн сонгодог үлгэр тууж “Хоббит” нь дэлхийн хоёр зуу гаруй хэл дээр орчуулагдсан, Бөгжний эзэн нь  хорин нэгдүгээр зуунд кино дэлгэцийн хаан болсон, хэл шинжлэлч, домог зүй судлаач, яруу найрагч, Оксфордын их сургуулийн профессор, алдарт  Оксфордын толийг бүтээхэд  үнэт хувь нэмрээ оруулж явсан Жон Р.Р. Толкин нь 1973 онд наян нэгэн настайдаа хорвоог орхижээ.

Хоббит  номыг амтархан уншихыг хүссэн  дунд, ахлах ангийн хүүхдүүд  "ИНТЕРНОМ", НОМИН", "МИР"зэргийн Улаанбаатар хотын хамгийн том , номын дэлгүүрүүдээс худалдан авч уншаарай.

Ч.БОЛ

Эх сурвалж: news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ

30/04/2026

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026

К-поп цомгийн экспорт 159 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ

29/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.