Би бас нэгэн өгүүллэгийг хүргэж байна. энэ сэдэв нь шинэ жилийн сэдэвтэй ч гол нь хайр сэтгэл, нандин учралын тухай өгүүлэх болно. за тухлан сууж, таалан соёрхоно уу хэхэ….
"хөөе чи юун сүртэй юм бэ?" гэсээр цээж нүцгэн халамцуу байрын өндөр залуу шаралхуу, бас ууртайгаар, хоёр гутлаа сугавчлан гадуур дотуур хувцас сэлтээ барин зугтаав бүсгүйн арас зочид буудлын хонгилоор дүүрэн хашгирав. өндөр гоолигхон бүсгүй янзага шиг тормогор нүдээ бүлтэгнүүлэн, таван давхраас уруудан хоёр давхарт ирсэн хойноо сая зогсож, амар нь гарах шахам дэлдэх зүрхээ тайвшруулах гэж цээжин дээрээ гараа тавин хэсэг зогслоо. тэгээд яаран хам хум хувцаслаж, гэрлэн чимэглэл нь солонгорсон буудлын хаалгыг түлхэн гарч, өвлийн хүйтэн агаараас ханатлаа амьсгалахад шатаж байсан дотор нь уужрах шиг.
томоожиж амжаагүй гучин насны босго. тоолж ч завдаагүй байтал нэг л мэдэхэд хүрээд ирсэн гучин нас. өчигдөр худалдаж авсан цагаан ноолууран малгайгаа өмсөөд, цүнхээ үүрэн, нэг том санаа алдаад хурдхан гэрийн зүг алхав. өөртөө л бүхнийг худалдаж авдаг болсоор хичнээн хугаца өнгөрөө вэ? хамгийн сүүлд хэн нэгэн хэзээ баярлуулж санаа тавьсан билээ? асуултынхаа хариуд ахиад л уртаар сана алдлаа. арван тавтай байхдаа арван таван жилийн дараа өндөр булиа биетэй, дандаа инээж явдагалиа зантай нөхөртэй, эрх нь дэндсэн нэг охин хоёр сахилгагүй хүүтэй болчихсон байна гэж бодсон яалаа даа. хүлээж хүлээж ирсэн энэ нэг учрал ахиад л бүтэлгүйтэж өдрөөс өдөрт өөрөөс нь зугатах мэт хурдлан уруудаж яваа гэж санагдах насандаа, ерөөсөө хэзээ ч ингэж хайртай учруулдаггүй хувь заяандаа буугаад өгчихмөөр. энэ ууртай бас аймар залуутай хоёр сарын өмнө танилцахад ингэнэ гэж төсөөлөмгүй цэмцгэр, найрсаг, их л ухаалаг нэгэн байсандаа. "Ажил хэргийн танилууд амин зүрхний амрагууд болж болохгүй гэж үү?" гэж талимааран шивнэж хүнд итгэхээс айдаг болсон эмзэгхэн сэтгэлийг нь урвуулахдаа, анхны шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэе гэж гуйсаар байж буудалд авчрахдаа ч тэр л төрхөө хадгалсаар байсан. даанч ганц хундага дарсны дара өнөөх эёлдэг, хүлээцтэй залуугийн төрх баг шиг хуурч, шүлсээ савируулан салганан дайрахаас нь басгүй айсан. уг нь бол буудлын хаалгаар алхахдаа л ямар нэг юм болохыг мэдэж, удаан хадгалж харамлаж явсан итгэлээ өгөхийг хүсч, дахиад хэврэгхэн итгэлийг минь бүү гишгэн доромжлоосой гэж догдлон байсан. гэвч ингэтлээ найдан горилж явсных нь хариуд бүсгүйн итгэлийг дахиад л хугалжээ.
"За чи ямар юм үзээгүй охин биш" гэхэд нь ямар их гомдлоо. анхнаасаа л хүссэн зүйлээ зүгээр л хэлчихгүй, юун дэмий хайр сэтгэл ярьж, зүгээр байсан сэтгэлд минь найдлагын оч бадраачихаад, түүнийгээ нулимаад унтраачихав даа? ингэж бодсон бүсгүйн сэтгэл сэмрээд юу юугүй нөгөө мэлмэрэх дуртай нүднээс нь нэг дусал нулимс бөмбөрчихлөө. өөрийнх нь сэтгэл хайр үзэлгүй байсар яг л дун өвөл гадаа хөлдчихсөн цэцэг шиг өрөвдөлтэй санагдана.
эргэн тойронд хүн бүхэн баяр хөөрөөр цалгин, энд тэндээс дуулж хуурдах дуу бүгт сонсдон, хаа сайгүй өнгийн салют буудуулан хорвоо ертөнц тэр аяараа шинэ жилийн баяр хөөрт автан байхад эндүү учралаа буудлын өрөөнд гээсэн бүсгүй гудамжаар ганцаараа алхаж явлаа. харин түүнээс ганцхан км-ийн цаана өндөр шилэн дэлгүүрийн үүдэнд зассан том гацуурын ёроолд барьсан цэцэг шигээ улайсан хацраа байн байн үрэн, цагаа хялам хийн, тэсч ядан холхих залуу зогсоно. хайрттайгаа өнгөрүүлэх анхны шинэ жил. харийн нутгаас эрдэм өвөрлөн ирнээ гээд 3 жилийн өмнө гэрээсээ гарахдаа үнссэн уруулын амт одоо ч шинэхэн. 3 жилийн өмнө он гарахаас яг цагийн өмнө "3 жилийн дараа яг тэр модны дор уулзана шүү гэсэн амлалт тодхон.
хайрлаж, дурлаж, итгэж байсан хүн нь орхин одохдоо хамтдаа төсөөлж бүтээсэн ирээдүйгээ аваад явчихдаг учир үлдэж хоцорсон хүний сэтгэлд дүүргэж барамгүй хоосон зай үлдэх шиг болдгийг залуу мэдэрчээ. тавин таван минут хүлээсэн ч тэр ирсэнгүй. цагийн зүү арван хоёрын тоог заах хариугуй дөхөж, "Тэр ирэхгүй" гэх гашуун боловч үнэнийг залуу цөхрөнгүй хүлээн зөвшөөрөх. гарта барьсан өнгө өнгийн нүд алдам сарнай цэцэгс болзоондоо ирээгүй эзэндээ гомдох мэт дэлбээгээ хумин үрчийхэд, залуу эхний тааралдсан бүсгүйд бэлэг болгон өгөхөөр шийдлээ. хүн бүхэн гэртээ хөөр баяр дүүрэн шинэ оноо угтаж, баяр ерөөлийн үгээ солилцон, хундага жингэнүүлэх энэ мөчид гацуур модны дор түүнээс өөр хэн ч үгүй, эргэн тойрон эл хуль.
урагдаж ноороод ахиад салхи зөөлөн үлээхийг ч даахгүй болсон мэт хөөрхий зүрхээ нулимсаараа аргадан бүсгүй сүлд модны дэргэд ирээд, хүсэл биелүүлдэг гэж итгэж асан хүслийн гацуурыг нулимстай нүдээрээ ширтэв. бүгдийг аз жаргалар ивээн гайхуулах мөртлөө ганцхан өөрийг нь тойрох хайр дурлалд, тайван байсан сэтгэлийг шуургалшшлан догдлуулчихаад ус асган гомдоосон ууртай залууд, биелэхгүй гэдгийг мэдэвч үлгэрт итгэсээр байх өөртөө бүсгүй гомдоно.
хүй дэлхийн амьдралд шинэ хуудас нээгдсэнийг зарлан цагийн хонх дүнгэнэн цохиж, шинэ он ирлээ. он солигдох мөчид ганцаархнаа хуучин оны гомдол гунигаа халж амжилгүй, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсох бүсгүйн гарт хэн нэгэн зөөлнөрө хүрч, өнгө өнгөөо алагласан сарнайн баглааатгуулжээ. "Шинэ оны мэнд" гэж залуу өгүүлэхэд бүсгүй гайхсан хэвээр нулимстай нүдээр инээмсэглэн өөдөөс нь ширтэнэ.
жилийн дөрвөн улиралд шөнө ч амардаггүй завгүй гудамж хөл хөдөлгөөн тасарч, анир чимээгүй гудамжинд хос зүрх цохилно. урвалт, гомдол, шаналалт бүхэн хуучин онд үлдэж уужим хорвоогийн хоёр бөөрөнд тэнэж төөрөлдсөн хоёр сэтгэл учран, хэнч батлах хэрэггүй зөнгөөрөө хэн хэнээ таньжээ. хүсэл биелүүлэгч ногоон гацуурын оройн чимэг алтан гадас мишээх мэт гялалзана.
www.URLAG.mn