Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Кармен” Монголын Дуурийн театрын тайзнаа дахин амилна
Нийгэм

“Кармен” Монголын Дуурийн театрын тайзнаа дахин амилна

Урлаг Урлаг12/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4b16443f61d32e81big2318927862013-12-12-11-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Кармен” дахин төрөх гэж байна Хамгийн олон үзэгчтэй, хэзээд эрэлттэй байдаг уг дуурийг театр шинэчлэн найруулж буй бөгөөд энэ сарын 14,15-нд нээлтээ хийх талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тэртээ 1984 онд найруулагч Л.Эрдэнэбулганы хүсэл зоригоор анхлан үзэгчдэд хүргэснээс хойш энэ жилийг хүртэл юуг нь ч өөрчлөөгүйн зэрэгцээ тэр л үеийн тайз, хувцас хэрэглэлтэйгээр дахин дахин тоглосоор ирсэн байна. Хэдий сонгодог бүтээл хуучны янзаараа байх нь үнэ цэнэтэй гэх авч тавилт, тайз өнөө янзаараа байхын зэрэгцээ хувцас, жижиг хэрэгсэл элэгдэж хуучирсан нь жүжиг бүхэлдээ муу болсон мэт харагдаж байв.  Энэ талаар хөгжим судлаачид шүүмж өрнүүлжээ. Театрын захиргаа дүгнэлт хийж, шинээр тавихад шаардагдах төсөв хөрөнгө олгох хүсэлтийг ССАЖЯ-нд тавьснаар ийнхүү “Кармен” шинэчлэгдэж байгаа аж. Найруулагч нь удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх.

Тэрбээр уг бүтээлийг анхнаас нь удирдан тоглуулж ирсний хувьд ширхэг деталь болгоны учрыг ч олох мэргэжилтэн хэмээн түүнд алдарт бүтээлээр “оролдох” эрхийг олгожээ.  Ерөнхий зураач нь театрын ерөнхий зураач Г.Ганбаатар гэнэ. Сонирхолтой нь, түүний аав Ардын зураач Ч.Гунгаасүх 1984 онд уг бүтээлийг тайзнаа тавихад зураачаар нь ажилласан аж. Харин эдүгээ хүү нь аавынхаа тайзны шийдлийг бүхий л талаар өөрчилж, өөрийн гэсэн “Кармен”-ийг бүтээж байна. Өдгөө театрын тайзнаа өндөр гэгчийн угсармал хана цайз босгоод байгаа юм. Эргэдэг тайзыг дөрвөн хэсэгт хувааж үзэгдэл бүрийн өнгийг илтгэсэн зураг, тоноглол байршуулжээ. Жүжгийн сургуулилт өдөр бүр, заримдаа өдөрт хоёр удаа явагдаж байгаа юм. Францын нэрт хөгжмийн зохиолч, франц үндэстнийг дэлхийд алдаршуулахад түүхэн гавьяа байгуулсан Ж.Бизегийн алдарт “Кармен” Монголын Дуурийн театрын тайзнаа дахин амилах гэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.