Эмэгтэй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг. Харин эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс ялгаж үзэсгэлэнтэй харагдуулдаг цорын ганц хувцас бол даашинз. Үнэндээ бидний сайн мэдэх үлгэрүүдийн нэг Х.К.Андерсены үлгэр дээр гардаг Үнсгэлжин даашинзны хүчээр л жинхэнэ Үнсгэлжин болдог билээ. Тиймээс даашинз бол ид шид гэлтэй… Сайхан даашинзтай эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй харагдаж байгаадаа сэтгэл хангалуун байж, хаа байгаа газраа эрхэмсэг, дэгжин оршино. Үзэсгэлэнт даашинзуудыг үзэж сонирхон, хэдэн мөчийг гайхалтай даашинз дунд өнгөөрөөнө гэдэг зөвхөн эмэгтэй хүний л мэдрэх амар амгалан, гайхамшигт таашаал юм. “Gabaya Glamour”даашинзны салоны захирал Ё.Байгал хатагтайтай бид даашинзны тухай сонирхолтой яриаг өрнүүллээ.
-Даашинз гэж таны бодлоор юу вэ?
-Даашинз гэдэг бол эмэгтэй хүний гоо сайхныг тодотгох хэрэгсэл гэж би хувьдаа боддог. Монгол эмэгтэйчүүдийн даашинзны соёл нь ихэд өвөрм өц. Орос эмэгтэйчүүдэд байдаг дэгжин байх сэтгэхүй монгол эмэгтэйчүүдэд ялгаагүй байдаг юм шиг санагддаг. Шинэ жилээр манай эмэгтэйчүүд үнэхээрийн сайхан харагдахуйц даашинзыг сонгон өмсдөг. Даашинз бол маш эртний хувцас. Эмэгтэй хүний хамгийн анхны хувцас ч гэж ойлгож болох байх. Монгол дээл ч ялгаагүй даашинзны нэг төрөл шүү дээ.
-Ихэвчлэн манай эмэгтэйчүүд шинэ жилийн үдэшлэгийн даашинзаа прокатнаас эсвэл захиалан хийлгэх нь элбэг байдаг. Харин өөрт таарч тохирсон даашинзийг худалдан авч өөрийн гэсэн сайхан даашинзтай байхын ач холбогдлын тухайд та юу гэж бодож байна вэ?
-Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд биед нь тохирсон жижиг хар даашинз байх ёстой гэж ярьдаг шүү дээ. Сүүлийн үед янз бүрийн үдэшлэг, хүлээн авалтанд очиход dress codе заадаг болж байна. Тиймээс бусад өнгийн даашинзууд ч эмэгтэй хүний хувцасны шүүгээнд байх хэрэгтэй. Жишээлбэл манайх хуримын даашинзуудыг оруулж ирсэн. Нэг загвараас ганц л ширхэг өвөрмөц даашинзууд байна. Өөрөө хэрэглээд дараа нь охиндоо өв уламжлуулан өгч болно. Европт ч ийм соёл байдаг. Энэ маягаар манай эмэгтэйчүүд даашинзад хандвал сонирхолтой. Бид тухайн үйлчлүүлэгчийнхээ хэмжээг авч зөвхөн өөрт нь таарсан даашинзыг худалдах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ер нь хүнийг ямар хувцас өмссө- нөөр нь дүгнэж болдог гэж ярьдаг. Гэвч эмэгтэй хүн өөрөө гоо үзэсгэлэн байдаг тул тэрхүү гоо үзэсгэлэнгээ хэрхэн харагдуулах вэ гэдэг нь дотоод сэтгэлийн илэрлээс авхуулаад олон зүйлээс хамааралтай.
-Бид ихэвчлэн сайхан даашинзийг тайзан дээрээс алдартай “од”- уудын өмссөн байхаас хардаг. Сайхан даашинз сайхан хүмүүсийг бас санагдуулдаг.
-Тайзан дээр сайхан даашинз өмссөн тэрхүү эмэгтэйнх шиг даашинзыг та ч мөн яагаад өмсч болохгүй гэж, өмсч болно шүү дээ. Тэрхүү сайхан даашинзыг өмсөөд тайзан дээр байгаа юм шиг мэдрэмжийг авбал сайхан. Гүнжийн өмсдөг шиг эсвэл улаан хивсний даашинзуудыг та ч мөн өмсч болно. Даашинз бол Ё.Байгал: Даашинз бол эцэс төгсгөлгүй, дуусашгүй ертөнц… ерөөсөө эцэс төгсгөлгүй,дуусашгүй ертөнц юм.
-Таныхаар монгол эмэгтэйчүүд даашинзыг хэр өргөн дэлгэр хэрэглэдэг юм шиг санагдсан бэ?
-Сүүлийн үед манай эмэгтэйчүүд театрт дэгжин даашинз өмсч очдог болсон. Дээр үедээ ч ийм л соёлтой байсан. Гэвч өнөөдрийг ажиглах юм бол өвөрмөц сайхан даашинзыг театрт өмсч очдог болсон байна. Төрсөн өдрөөрөө бүсгүйчүүд өөрийн гэсэн гоёмсог даашинзаа өмсч ирдэг болсон нь ажиглагдсан. Ер нь даашинзны хэрэглээ манай эмэгтэйчүүдийн дунд ихэсч байгаа хандлагатай байна. Өөртөө таалагдсан хувцасаа өмссөн хүнээс сайхан энерги ялгардаг. Хүүхнүүд маань янз бүрийн тохиолдол, арга хэмжээнд өмсөх сонгодог даашинзнуудын өргөн сонголт бүхий дэлгүүртэй, цуглуулгатай болоосой. Япон хүүхнүүд гэхэд кимонодоо маш хүндэтгэл үзүүлэн хадгалж ирсэн. Зориулалтын tatoshi цаасан хавтсандаа хийж тусгай модон шүүгээнд нандигнан хадгалдаг. Энэ нь хүртэл урлаг байдаг юм билээ.
-Даашинз бас нэгэн төрлийн урлаг байх тийм үү?
-Тийм шүү.Даашинзаа тухайн нөхцөл байдалдаа тохируулж сонгон хэрэглэх нь нарийн мэдрэмжийн шалгуур. Бид мөн урлагийг тэр дундаа сонгодог урлагийг дэмжин ажиллахыг зорьж байгаа. Төгөлдөр хуур, морин хийл, хийл хөгжмөө тоглохдоо зөв сайхан хувцаслах нь өөрийгөө болон үзэгчээ хүндэлж буй соёл юм. Даашинз бол бүсгүй хүний түүх, Залуу насных нь дурсамж. Ой санамж нь муудсан нэгэн өндөр настан эмгэнээс түүний тухай дурсамж бичиж буй нэгэн, таны түүхийн талаар дурсамж хийх гэсэн юм. Тиймээс таны дээр үеийн залуугийн зураг оруулмаар байна. Ямар зургийг тань авах вэ гэж асуухад өнөөх эмгэн инээмсэглээд “миний яг тийм өнгө- тэй, тийм даашинзтай зургыг заавал оруулаарай, би түүндээ хайртай байсан” гэжээ. Эмэгтэй хүнд хамгийн чухал үйл явдал, залуу насны дурсамжтай үе бол түүний хуримлаж байсан алтан агшин бөгөөд хуримын даашинз нь аз жаргалтай амьдралын хоромуудынх нь дурсамж болон ой санамжинд нь үлддэг. Нэг даашинз өмсөнө гэдэг бүтэн хувцаслахын нэр юм. Үсээ яаж янзлах вэ, ямар ээмэг, бөгж зүүх вэ, ямар гутал, цүнх барих вэ, ямар дэвүүр барих вэ гээд энэ бол урлаг. Даашинз бол сүргийн манлай. Бусад нь дагалдах хэрэгсэл шүү дээ. Манайд худалдаалагдаж байгаа даашинзууд дээр ямар ч аксесуар зүүх албагүй. Сайхан хувцаслана гэдэг их эрхэмсэг зүйл. Ялангуяа эмэгтэй хүнд урт даашинзууд /evening gowns/ илүү гоёмсог эмэгтэйлэг харагдуулдаг. Сайхан хувцасласан хүн эмх цэгцтэй харагддаг. Нуруу цэх, толгойгоо өргөөд л явж эхэлдэг.
-Даашинз бол хамгийн сонгодог хувцас юм байна.
-Тийм. Хувцасны дээж нь даашинз юм. Бүх улс орны хувцасны дээж нь бүгд л даашинз байдаг. Даашинз өөрөө гоо сайхныг улам бүр тодотгодог. Өөрт сайхан санагдсан, таарч тохирсон даашинз тухайн эмэгтэй хүнийг нээж өгдөг. Хурим хийх гэж байгаа бүсгүйчүүд хуримын даашинзаа өмсөөд хөшигний цаанаас гараад ирмэгц хүмүүс алмайрч байгааг бид кинон дээрээс хардаг. Эмэгтэй хүнийг даашинз нээж байгаагийн энгийн жишээ энэ юм. Үнсгэлжин даашинзны хүчээр л гүнж болдог биз дээ. Үнсгэлжингийн үлгэр бол даашинзыг магтан дуулсан үлгэр юм шиг санагддаг шүү. Арван хоёр цаг болж шөнө дунд болоход даашинз нь алга болоод Үнсгэлжинг хэн ч таниагүй биз дээ. Тиймээс даашинз ид шидтэй зүйл. Манай монгол хүүхнүүд үүнийг мэддэг. Баяр ёслол болохоор бүгд л сайхан хувцасаа өмсдөг.
-Удахгүй болох шинэ жилийн баяраар даашинзаа хэрхэн сонгох тухай уншигч эмэгтэйчүүдэд маань зөвлөгөө өгөөч?
-Нэн түрүүнд бүсгүйчүүд маань өөрийнхөө биеийн хэмжээг маш сайн мэдэж байх ёстой. Тиймээс биеийнхээ харьцаа, хэмжээнд тохирсон загварын даашинзыг өмсөх нь зүйтэй. Даашинз бол биеийн жингээ мэдэх, барих ач холбогдолтой. Бид хувцасаа өмсч үзэж байж л таргалсан, турсан эсэхээ мэддэг шүү дээ. Тиймээс даашинз бол жингээ барих нэгэн хэмжүүр юм. Манайд корсеттай даашинзууд бий. Корсетаа чангалж, суллаад өөртөө тааруулж өмсөх боломжтой. Корсет нь XVI зууны үед Европт хүчтэй моодонд орж байсан одоог хүртэл эмэгтэйчүүдийн бэлхүүсийг тодотгох чухал үүрэгтэй хэвээр байгаа шүү.
Э.Одгэрэл
Эх сурвалж: eagle.mn