Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»МУГЖ Ө.Уянга “Зул сарын аялгуу” жазз, поп опера тоглолтоо толилуулна
Үзвэр

МУГЖ Ө.Уянга “Зул сарын аялгуу” жазз, поп опера тоглолтоо толилуулна

Урлаг Урлаг07/12/2023Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлон дуулаачдыг өнгөлдөг МУГЖ Ө.Уянга тодорхой бус шалтгаанаар ажлаас халагдсан тухай мэдээнд олон мянган фэнүүд нь харамсаж байлаа. Тэгвэл тэрбээр ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан байдаг. Ингээд хуулийн зөвлөгөө авч, өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд ханджээ. Уг асуудлын дагуу шүүх хурал болж, шийдвэр иргэн Ө.Уянгын талд гарсан баярт мэдээг бид өмнө нь дуулгаж байсан билээ. Түүнийг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарсанаар өдгөө ажилдаа оржээ.

Дэлхийн тайзыг эзэгнэж хоолойн цар хүрээгээрээ гайхагддаг дууч бүсгүй маань жазз, поп опера тоглолтыг тайзнаа амилуулах гэж буйгаа дуулгалаа. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргизийн дуурийн театрт урилгаар Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрд дуулсан. Мөн “Монгол сонгодог Речитал” романсын тоглолтоо тоглосон билээ.

 

 

“ЗУЛ САРЫН АЯЛГУУ” нэртэй жазз, поп опера тоглолт арванхоёрдугаар сарын 16-нд Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно. Тус тоглолт хоёр хэсгээс бүрдэх юм.

Тоглолтын 1-р хэсэг ПОП ОПЕРА АНИР поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлнэ.

Тоглолтын 2-р хэсэг ЖАЗЗ ОПЕРА 50-н жилийн түүхтэй МУ-ын филармонийн Баянмонгол жазз оркестртой хамт жазз опера-г энэ үдэш хуран цугласан үзэгчиддээ мэдрүүлэхээр зэхжээ.

Монголын анхны жазз, поп опера тоглолтод, Анир поп оркестр, Удирдаач Б.АЛТАНХУЯГ МУУГЗ, Баянмонгол жазз оркестр, Удирдаач С.САРУУЛ-ОД, Дуучин Э.АНХБАЯР МУГЖ, Дуучин Д. ДҮЙНХЭРЖАВ, Дуучин НААГИЙ, Дуучин Б.БАЯРЦЭЦЭГ, Концертмейстр, төгөлдөр хуурч, Э.НАМУУН, Концертмейстр, төгөлдөр хуурч, Ү.УРТНАСАН нар оролцоно.

Тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоход ердөө 10-хан хоног үлдлээ. Тасалбарыг СТӨ-ний касс болон Ticket.mn-с захиалах боломжтой.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026
Үзвэр Урлаг

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026
Өв соёл Урлаг

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа

27/07/2026

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.