Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“ЗУЛ САРЫН АЯЛГУУ” жазз, поп опера тоглолт эшиглэхэд 5 хоног үлдлээ
Үзвэр

“ЗУЛ САРЫН АЯЛГУУ” жазз, поп опера тоглолт эшиглэхэд 5 хоног үлдлээ

Урлаг Урлаг11/12/2023Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Дуурийн театрт 20 жил уран бүтээлээ туурвиж яваа МУГЖ Ө.Уянга кларатурный сопрано партиг нуруун дээрээ үүрч яваа чадварлаг нэгэн.

Тэрбээр Р.Леонкаваллогийн “Палячи” дуурийн гол дүр Недда, алдарт Доницеттийн “Лючия ди Ламмермур” дуурийн гол дүр Лючия, “Риголетта” дуурийн Жильда,  “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Аида” дуурийн Аида, “Тоска”-гийн Тоска Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Розина, “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Тамина гүнж, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүр, “Ламбагуайн нулимс”-ын Цэрэнлхамын дүр гэх мэтчилэн маш олон дүрийг Дуурийн театрынхаа тайзнаа дуулж, амилуулжээ.

Дэлхийн тайзнаа Монгол улсынхаа нэрийг алдаршуулдаг түүнд монголынхоо дуурийн хөгжилд томоохон шинэчлэл хийж  жазз опера гэдэг зүйлийг гаргаж ирж, тоглолт хийх бодолтой олон жил явжээ. Тэгвэл түүний энэ том мөрөөдөл арванхоёрдугаар сарын 16-нд буюу ирэх Бямба гаригт биеллээ олох гэж байна.

МУГЖ Ө.Уянга Монголын анхны жазз, поп опера тоглолтдоо ЗУЛ САРЫН АЯЛГУУ нэрийг хайрлажээ. Түүний тоглолт эгшиглэхэд 5 хоног үлдлээ.

Тус тоглолтод, Анир поп оркестр, Удирдаач Б.АЛТАНХУЯГ МУУГЗ, Баянмонгол жазз оркестр, Удирдаач С.САРУУЛ-ОД, Дуучин Э.АНХБАЯР МУГЖ, Дуучин Д. ДҮЙНХЭРЖАВ, Дуучин НААГИЙ, Дуучин Б.БАЯРЦЭЦЭГ, Концертмейстр, төгөлдөр хуурч, Э.НАМУУН, Концертмейстр, төгөлдөр хуурч, Ү.УРТНАСАН нар оролцож хүрэлцэн ирсэн үзэгчддээ гайхалтай үдшийг бэлэглэх юм.

ЗУЛ САРЫН АЯЛГУУ тоглолт 19:00 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимд болох бөгөөд тасалбарыг СТӨ-ний касс болон Ticket.mn-с захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 80821656 дугаараас авахаас гадна МУГЖ Ө.Уянгагийн албан ёсны цахим Uyanga U. Opera Singer хуудаснаас аваарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.