Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ц.Баатархүү, А Cool нар 500 хүүхдийг баярлууллаа
Уртын дуу

Ц.Баатархүү, А Cool нар 500 хүүхдийг баярлууллаа

Урлаг Урлаг19/12/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
MG_5727-640x427126630922013-12-19-11-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

_MG_5735

Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн олон болж байна. Гэвч шинэ жилийн баярт нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон хамрагдаж чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero&Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool буюу Д.Анхбаяр нар зохион байгуулсан юм. Мөн хамтран зохион байгуулагчаар Монголын сурагчдын холбоо, Монгоын лектор төв зэрэг байгууллагууд оролцож хувь нэмэрээ оруулж байгаа аж. Тэдний хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулж, олон хүүхдийг баярлуулж байгаа нь хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй болоход нь дэм болж буйгаараа онцлог гэдгийг онцолж байсан юм.

“Hero&Cool” шинэ жилийн баярт Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хороололд амьдардаг, сурдаг сургууль, цэцэрлэг нь хотын төвөөс зайдуу байдаг хүүхдүүдийг хамруулсан гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү хэлж байсан юм. Тэдний хувьд энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулна гэдгээ энэ үеэр хэлж байсан нь хүүхэд багачуудыг улам их баярлуулж байлаа. Тэрчлэн дуучин хүн дуулах бус нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл үзүүлэх үүднээс энэ шинэ жилийн баярыг зохион байгуулж буйгаа дуучин  А Cool хэлж байлаа.

 НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгээс дараахь асуултад хариулт авлаа.

-“Hero&Cool” шинэ жилийг анх удаа зохион байгуулж байна. Энэ шинэ жилийн баярт ямар хүүхдүүдийг оролцуулж байгаа юм бэ?

-Шинэ жилийн баяр бол хүүхдүүдийн баяр байдаг. Хүүхэд болгон бэлэг авч, онц сурсанаа, амжилт гаргаснаа дүгнүүлэх дуртай байдаг. Ажиглаад байсан чинь хотын захын хорооллын хүүхдүүд тэр дундаа Улаанбаатар хотын төвөөс хол байдаг гэр хорооллын хүүхдүүд шинэ жилийн үйл ажиллагаанд хамрагдаж амждаггүй юм байна. Тиймээс дуучин А Cool-тэй хамтраад хотын захын гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулъя, зөв үлгэрлэл үзүүлье,  цаашид хүүхдийн төлөөл ажилладаг байгууллагууд, дуучид, урлаг соёлынхон маань хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаасай гэсэндээ “Hero&Cool” шинэ жилийг зохион байгуулж байгаа юм. Үүнийг жил болгон зохион байгуулна. Энэ жилийн шинэ жилийн баярт маань Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүд хамрагдаж байгаа юм.

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж байна. Үүнийг сонссон хүүхдүүд ч маш их баярлаж байна. Зөвхөн Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийг хамруулах уу, эсвэл бусад дүүргийн хүүхдүүдийг оролцуулах уу?

-Тийм ээ, жил болгон зохион байгуулна. Цаашид Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн төвөөс алслагдсан бүх хороодын хүүхдүүдийг хамруулсан шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулна. Ингэхдээ тухайн дүүрэг бүрт нь зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ер нь, хүүхэд бүрийн төлөө, хүүхдийн мөрөөдөл бүрийг хайрлахын төлөө  “Hero&Cool” шинэ жилийг байгуулна. Цаашлаад 21 аймгийн “Hero&Cool” шинэ жилийг ч зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.

_MG_5730 _MG_5727

Эх сурвалж: ace.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гудамжны бүжгийн хамгийн том наадам “UB Dance” фестиваль боллоо

17/06/2025

1.3 метр өндөртэй Labubu дуудлага худалдаагаар 150,000 мянган ам.долларын үнэд хүрлээ

17/06/2025

“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино “Сиднейн кино наадам”-д шалгарлаа

17/06/2025

Соёлын биет бус өвийн 2024 оны шилдэг өвлөн уламжлагчид шагнал гардууллаа

17/06/2025

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.