Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»Машин , мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ АХ ДҮҮ ГУРВАН БААВГАЙТАЙ ЦИРК дуусахад ЗУРГААХАН тоглолт үлджээ
Цирк

Машин , мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ АХ ДҮҮ ГУРВАН БААВГАЙТАЙ ЦИРК дуусахад ЗУРГААХАН тоглолт үлджээ

Урлаг Урлаг08/10/2024Шинэчлэгдсэн:15/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Машин , мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ АХ ДҮҮ ГУРВАН БААВГАЙТАЙ ЦИРК дуусахад ЗУРГААХАН тоглолт үлджээ

 Соёл урлаг, үйл явдал

 21 секундын өмнө2024-10-08 15:38:382024-10-08 15:38:58

“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт аравдугаар сарын 5-нд буюу өнгөрсөн амралтын өдрөөр “Степп Арена”-д нээлтээ хийсэн билээ.

Аравдугаар сарын турш долоо хоног бүрийн амралтын өдөр болох энэхүү тоглолт найман удаа л тоглох хуваарьтай бөгөөд одоо ердөө ЗУРГААХАН удаагийн тоглолт ийнхүү үлдээд байна.

Энэ удаагийн тоглолтонд дэлхийд ганцхан гэгдэх ОХУ-ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн Төв циркийн сургуультай гурван баавгай болон нохойнууд ирж буйгаараа онцлогтой.

Сургуультай баавгайнуудын үзүүлбэр нь Монте Карлод болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртэж байсан аж. Уг үзүүлбэрийн онцлог нь ОХУ-ын алдарт Юрий Никулины нэрэмжит циркийн жүжигчид, удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бөгөөд дэлхийд цор ганц машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнууд үзүүлбэр үзүүлдгээрээ олны анхаарлыг татжээ.

Үүнээс гадна АНУ, Герман, Унгар, Хятад, Орос, Монгол зэрэг есөн орны 115 гаруй  уран бүтээлч оролцож буй томоохон тоглолт юм. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов, ерөнхий продюсерээр олон улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна.

Монгол Улсад анх удаа хоёр манежтайциркийн тоглолтыг “Степп Арена”-д зохион байгуулж олон улсын нэр хүнд, чансаа өндөртэй олон тооны циркийн жүжигчдийг нэг дор цуглуулж өнөөгийн циркийн хөгжлийн өнгө төрхийг Монголын үзэгчдэд хүргэж байна.

Долоо хоног бүрийн амралтын өдөр “Степп Арена”-д тоглож буй циркийн тоглолтыг гэр бүл хамт олноороо үзээрэй. Тасалбарын хувьд өмнөх тоглолтын адил 20.000, 30.000, 40.000, 50.000 төгрөгний үнэтэй бөгөөд ИМарт худалдааны төвийн нэгдүгээр давхраас болон Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

ФОТО: “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” Төв талбайд үргэлжилж байна

18/04/2025
Цирк Урлаг

ФОТО: “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” эхэллээ

16/04/2025
Цирк Урлаг

Маргаашаас эхлэн дөрвөн өдөр Төв талбайд циркийн тоглолттой

15/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.