Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын хит дуунуудаас бүрдсэн тоглолт энэ сарын 15-нд болно
Үзвэр

Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын хит дуунуудаас бүрдсэн тоглолт энэ сарын 15-нд болно

Урлаг Урлаг14/10/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжмийн зохиолч Цэндээгийн Цэн.Эрдэнэбат хит дуунуудаасаа бүрдсэн тоглолтыг хийх гэж байна.

“Морин хуур” наадмын хоёр удаагийн Гранпри, “Алтан намар” хөгжмийн наадмын найман удаагийн шагналт хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат нь сонат, аяз, уран сэтгэмж, элегия болон 70 орчим дан хөгжмийн бүтээлүүдээс гадна 300 гаруй дуу, дуулаачийн таван романс, дан найрал дуу, киноны хөгжим гэх мэт олон арван бүтээл туурвисан юм.

Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын төлөөллийн нэг Цэн.Эрдэнэбатын тоглолт энэ сарын 15-нд “UB palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас болно.

Тоглолтод:

  • МУГЖ Ч.Бат-Эрдэнэ “Монгол нутагтаа”,
  • МУГЖ Л.Болдбаатар “Санахын гэгээ”, “Хун цагаан хайр”, “Ангир намар”, “Амь халуун”
  • МУГЖ Ө.Уянга, Д.Ширмэнтуяа “Ижий улирал”
  • МУГЖ Д.Отгонжаргал “Аавдаа”
  • МУСТА Л.Чулуунбаатар “Миний л амраг аа”, “Бодлын бороо”, “Цаг мөнхийн хайр”
  • МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа “Би чамд хайртай”, “Марал буусан шөнө”
  • МУСТА Л.Банзрагч “Чамайгаа санана”
  • МУСТА Д.Намсрайноров “Солонгын өнгөтэй чи минь”, “Ижий дарь эх”
  • МУСТА П.Идэржавхлан “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн чамтайгаа”
  • МУСТА Э.Төрмандах “Молорын дуу”
  • МУСТА А.Түмэн-Өлзий “Сэтэрт тал”, “Ижий зөн”
  • МУСТА Г.Эрдэнэчимэг, Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн “Мөнх тэнгэрийн хурай”
  • МУСТА Б.Долгормаа “Цагаан дарь эх”
  • МУСТА Б.Эрдэнэхүү “Уулзъя андуудаа”
  • МУСТА Б.Монголхүү, Б.Уранзолбоо “Хуримын дуу”
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юмдаа Монгол хүн болж төрөх”, “Амьдралын гэгээ”
  • “Увертюра” хамтлаг “Алунгоо” зэрэг уран бүтээлээрээ оролцох аж.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

02/10/2026

“Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэн дэлгэж байна

02/10/2026

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянз гаргалаа

02/10/2026

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ

02/10/2026

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.