Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын төрийн Хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Монголын төрийн Хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг18/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Улсын эх дагина Дондовдуламын мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол төрийн хатан эрдэнэ Дондовдулам нь 1874 оны намрын адаг сарын 15-ны өдөр Халхын хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хошууны нутагт, Цэндийн гэр бүлд мэндэлжээ. Хатныг бага залууд нь Дунгаа гэж дууддаг байв.

1896 онд VIII Богд Жавзандамба хутагт Амарбаясгалант хийдэд очиж, Өндөр гэгээний шарилд мөргөл үйлдэх үеэр тэнд анх танилцсан гэдэг. Тэр үеэс Богдын өргөөнд ирж, ордны ёс журам, дэг жаягт суралцан зургаан жил болсны хойно Цагаан дарад өргөмжлөх ёслол үйлдэж, 1903 онд Чин улсын Бадаргуулт төр хааны зарлигаар “Ачлалт ялгуун дагина, эрх цагаан дара ноён” цолоор шагнуулснаар “Эрдэнэ сэцэн ноён” хэмээн ард олон алдаршжээ.

Эх Дагины нэр хүндийг алдаршуулахын тулд 1903 онд Эх дагины аймагийг байгуулан, дөрвөн отог шавийг хувь болгон шагнасан. Тэрбээр Их хүрээнд 120 гаруй урчуудыг цуглуулан Богдын ордны дэргэдэх Сангай урчуудын аймгийг удирдан ажиллуулж байсан байна.

1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгдөхөд хатан Дондогдуламыг “Шашин төрийг хослон өрнүүлэгч, чин үнэн сүжигт, тус ачлалт, тунгалаг чандмань, далай дайчин ялгуусан дагина, Эрх цагаан дара, Эрдэнэ сэцэн ноён, айлдал энэрлийн эзэн гурван орны дагинасын эрхэмтэн Улсын эх Дагинын гэгээнтэнд өргөмжлөн залсан.

Улсын Эх дагина Богд хаантай 21 жил ханилаад, 1923 онд тавдугаар сард 49 насандаа таалал төгсжээ.

Түмэн өлзий гийсний энэхүү өдөрт зориулан Богд хааны ордон музей “Монголын төрийн Хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгээс хатны шашны болон төрийн ёслолын өмсгөл,эдлэл хэрэглэл, ордны урчуудын бүтээсэн уран бүтээлүүдийг үзэх боломжтой. Эл үзэсгэлан аравдугаар сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ

08/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Зүймэл урлалын бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн нээнэ

03/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэж байна

27/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна

08/12/2025

Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ

08/12/2025

“Moon dance” хамтлагийнхан стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

08/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

08/12/2025

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

08/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.