Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“Virtouso gala concert” болно
Үзвэр

“Virtouso gala concert” болно

Урлаг Урлаг21/10/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ намрын онцлох, гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso gala concert” тоглолт 2024 оны аравдугаар сарын 31-нд Улсын филармонид болно.

“Виртүс” академиас уламжлал болгон, 21 дэх жилдээ үзэгчдэд хүргэх гэж буй уг тоглолтод энэ онд, сүүлийн жилүүдэд эх орондоо, олон улсын тайзнаа амжилт гаргасан сонгодог болон үндэсний урлагийн уран бүтээлчид, өсвөрийн шилдэг хөгжимчид уран бүтээлээ толилуулах аж.

“Virtuoso gala concert 2024”-д уран бүтээлээ толилуулах хөгжимчид, дуучид, бүжигчдийг танилцуулъя.

Сонгодог хэсэг:

  • Б.Түшиг (7 настай) – А.Хевелев, “Баба Яга” /төгөлдөр хуур/
  • Г.Индра – Я.Косиан, хийл, төгөлдөр хуурт зориулсан серенада /хийл/
  • Д.Зөөлөнсий – Д.Поппер, Унгар рапсоди /виолончель/
  • Н.Цогт – Ф.Шопен, этюд опус 10, №1 /төгөлдөр хуур/
  • А.Хантөр – Й.Гайдн, виолончельд зориулсан концерт C-dur, I анги /виолончель/
  • ДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар – Ж.Верди, “Травиата” дуурийн Жермоны ари
  • ДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ – Б.Шарав, “Хувь заяа минь дээ” романс
  • “Piano duo” хамтлаг – А.Бородин, “Игорь ван” дуурийн “Половецийн бүжгүүд”
  • ҮУИТ-ын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр – Х.Хашхүүгийн дэглэлт “Өнчин хун”

Үндэсний хэсэг:

  • Н.Ариунхур – Кристине Донкин, “Catch me if you can” /ёочин/
  • Б.Нансалмаа, Б.Сод-Эрдэнэ – А.Беляев-А.Цыганков, “Цыган охин” /шанз/
  • Б.Намуунаа, Б.Намуунаа – Хэ Жан Хау, Ченг Ганг, “Хос эрвээхэй” /ятга/
  • Ардын бүжигчин Э.Амаржаргал – М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаярын хөгжим “Нуман туульс”
  • Морин хуурын чуулгын хөгжимчин Б.Энх-Амгалан – Ш.Өлзийбаяр, “Glissando and Spiccato”
  • ҮУИТ-ын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр – Х.Хашхүүгийн дэглэлт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Довчингийн хөгжим “Хэлхээ намба”
  • “Улаанбаатар” театрын гоцлол хөгжимчин, лимбэчин Б.Мягмарцэрэн – Г.Отгонбаяр, “Өнчин цагаан ботго”
  • МУК-ийн Үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Р.Ганбат – Х.Алтангэрэл “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнэ “Тайгад дуурьсах хэнгэргийн дуун”

Тоглолтын тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Төв талбайд зохион байгуулагдана

06/07/2026
Үзвэр Урлаг

 Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

03/07/2026
Үзвэр Урлаг

“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.