Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Яруу найраг»Яруу найрагч, зохиолч Э.Үржинханд “Хайрын эх орон”, “Сэтгэлийн жимээр” хос номын нээлтээ хийлээ
Яруу найраг

Яруу найрагч, зохиолч Э.Үржинханд “Хайрын эх орон”, “Сэтгэлийн жимээр” хос номын нээлтээ хийлээ

Урлаг Урлаг29/10/2024Шинэчлэгдсэн:30/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч Э.Үржинхандын “Хайрын эх орон”, “Сэтгэлийн жимээр” хос номын нээлт өнгөрсөн амралтын өдрөөр боллоо.

Номын нээлтэд МУСГЗ, яруу найрагч, доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж, МУСГЗ, зохиолч, яруу найрагч, доктор, профессор Лувсандамбын Дашням, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй хүндэт зохиолчид хүрэлцэн ирсэн юм.

Нээлтийн үеэр яруу найрагч Э.Үржинхандын охин Belcanto төвийн авьяаслаг бяцхан дуучин М.Гэрэлтдагина ээжийнхээ үгийг нь бичсэн “Эрдмийн аялалд гарлаа” дуугаа дуулсан юм.

Энэхүү хос номоо Монгол бичгийн хөрвүүлэгтэй гаргаснаараа онцлог юм.

Зохиолч Э.Үржинханд 2010 онд анхны яруу найргийн “Өөртөө үнэнч үлдэнэ” ном, 2012 онд “Хайр цацруулж…” хэмээх яруу найргийн номоо хэвлүүлжээ. 2012 оноос үргэлжилсэн үгийн зохиол бичихэд авьяасаа сорихын зэрэгцээ “Сэтгэлийн жимээр” блог ажиллуулан уншигч олондоо богино өгүүллэгээ хүргэсээр ирсэн юм.

Богино өгүүллэгийн Утгын чимэг наадамд “Атаархал” өгүүллэгээрээ тусгай байр эзэлж, 2013 онд анхны өгүүллийн “Шувуутай цүнх” түүвэр, 2015 онд “Хэзээ ч оройтохгүй” гурамсан тууж, “Алсын гэрлийн хэлтэрхий” яруу найргийн номоо хосоор нь гаргаж уншигчдын хүртээл болгожээ.

Яруу найрагч Э.Үржинханд эдүгээ ӨМӨЗО-ы Солонго мэдээллийн төвд сэтгүүлч, редактораар уригдан ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Яруу найраг Урлаг

“Эх орны цэрэг” яруу найргийн наадам болно

10/03/2025
Яруу найраг Урлаг

“Үгэн бороо-2025” яруу найргийн наадам боллоо

24/02/2025
Яруу найраг Урлаг

Б.Батрэгзэдмаагийн “Зөвхөн хайр” номоос онцлох шүлгүүд

14/02/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.