Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Nomadic ballet” продакшныхан дараалсан хоёр тоглолтоо толилуулах нь
Балет

“Nomadic ballet” продакшныхан дараалсан хоёр тоглолтоо толилуулах нь

Урлаг Урлаг31/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй хамт олон бол “Nomadic ballet” продакшныхан. Тэд тун удахгүй дараалсан хоёр тоглолтоор балетын урлагт дурлагсдад бэлэг барих нь ээ.

Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 27-нд Соёлын төв өргөөд Ж.Бизе, Р.Щедриний хөгжим, П.Мериме, А.Алонсогийн цомнол “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжгийг толилуулах бол арванхоёрдугаар сарын 1-нд Ж.Бизе, Р.Щедриний хөгжим, Э.Эрдэнэжаргалын цомнол “Кармен” контемпорари балетыг тоглох гэж байна.

Жорж Бизегийн “Кармен” дуурийн хөгжмийг Родион Щедрин бүжгэн жүжигт зориулан цомхотгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан бөгөөд Кубын алдарт бүжиг дэглээч Альберто Алонсо Проспер Меримегийн “Кармен”туужаас сэдэвлэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, бүжгийг дэглэжээ. “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжигт цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлдэг.

Энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн “Кармен” дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхотгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм. “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжгийн Карменд Б.Марал, Дон Хозед А.Өлзий- Орших, Эскамильод Э.Эрдэнэжаргал, Цэргийн даргад М.Нямтайван нар тоглоно.

Харин эрх чөлөөт дурлалын тэнгэр “Кармен” контемпорари балетын Карменд Гавьяат жүжигчин Б.Саруул, Дон Хозед Х.Галтулга, Эскамильод О.Идэрбат, Цунигад М.Нямтайван, Микаэлод Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Жаал хүүд Ц.Мөнгөншагай тоглох аж.

Дэлхийн сонгодог гранд дууриудын нэг болох Ж.Бизегийн “Кармен” дуурийн хэмнэл, үйл явдал нь хэдийнээ үзэгчдийн зүрхэнд аль хоногшсон билээ. Тэгвэл эл дуурийг хэрхэн контемпорари балет болгон хөрвүүлэн дэглэснийг “Кармен” контемпорари балетаар үзүүлэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026
Балет Урлаг

Монголын уран бүтээлчид “Байгаль нуур дахь балет” олон улсын фестивальд оролцлоо

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

14/08/2026

Жүжигчин Кристен Стюарт эхнэр Дилан Мейерийнхээ найруулсан кинонд тоглолоо

14/08/2026

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.