Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Улсын санд худалдаж авах шилдэг гурван бүтээлийг тодрууллаа
Үзэсгэлэн

Улсын санд худалдаж авах шилдэг гурван бүтээлийг тодрууллаа

Урлаг Урлаг05/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу 2024 онд улсын санд худалдан авах шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

Энэ жилийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляц, холимог техникийн нийт 118 уран бүтээлчийн 149 бүтээл ирснээс улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг хоёр үе шаттайгаар шалгаруулсан юм. Эхний шалгаруулалтад тэнцсэн 58 шилдэг бүтээлээр “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнг толилуулсан бол хоёрдугаар шатны шалгаруулалтаар улсын санд худалдан авах гурван шилдэг бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцуулав.

Тэргүүн байрт уран бүтээлч Д.Дорждэрэмийн 2024 онд бүтээсэн “Орон зайд” хэмээх бүтээл шалгарчээ. Мөн зураач Г.Төмөрийн 2023 онд бүтээсэн “Ханбаянзүрх хайрхан” уран зургийг улсын санд авахаар боллоо. Түүнчлэн залуу уран бүтээлч Э.Жанцанхоролын “Хадгалагдсан зовнил” бүтээл нь шилдэг гурван бүтээлийн нэгээр тодорчээ.

Үүнээс гадна Монголын уран зургийн галерейгаас “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээг өргөтгөх, үзэсгэлэнгийн нэр хүндийг дээшлүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн нэг бүтээлд нэрэмжит шагналаа олгожээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд”-ээрээ авсан байна. Ингэснээр тэр уран зургийн галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхтэй болж, уран барималч Б.Ганбаатарын урласан хүрэл цомын эзэн болов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.