Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Дон Кихот” балетыг Ардын жүжигчин О.Ганбаатарын 80 насны ойд зориулан тоглоно
Балет

“Дон Кихот” балетыг Ардын жүжигчин О.Ганбаатарын 80 насны ойд зориулан тоглоно

Урлаг Урлаг06/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд алдарт дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд Москва хотын Большой театрын тайзнаа анхлан тоглож байв.

Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглосон түүхтэй. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстраар Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Б.Жамъяндагва анхлан ажиллаж, гол дүрд “Ардын Ганбаа” хэмээх нэрээр олноо алдаршсан Ардын жүжигчин, балетын дасгалжуулагч багш, ахмад балетчин О.Ганбаатар тоглож байжээ.

Л.Минкусын “Дон Кихот” балетыг энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 9, 10-нд ДБЭТ-ын тайзнаа толилуулна. Монголын тайзнаа 66, 67 дахь удаагаа тоглох энэ удаагийн тоглолтыг Ардын жүжигчин О.Ганбаатарын мэндэлсний 80 насны ойд зориулан тоглох аж. Түүнчлэн энэ өдрүүдэд 1962 оноос ДБЭТ-т балетын гоцлоочоор ажилласан, Монголын балетын анхны гоцлол бүжигчдийн нэг О.Ганбаатарын тоглож байсан дүрүүд, уран бүтээлүүдийн үзэсгэлэнг мөн дэлгэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

ФОТО: “Romeo & Juliet” балетаас

07/11/2026
Балет Урлаг

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

15/10/2026
Балет Урлаг

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

13/11/2026

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.