Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Кармен”-ыг Гавьяат жүжигчин М.Дариймаа, Т.Чулуунчимэг нар амилуулна
Дуурь

“Кармен”-ыг Гавьяат жүжигчин М.Дариймаа, Т.Чулуунчимэг нар амилуулна

Урлаг Урлаг12/11/2024Шинэчлэгдсэн:12/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 16, 17-нд Ж.Бизегийн “Кармен” дуурийг толилуулна. Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг энэхүү бүтээл нь 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл дагуулж байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болжээ.

П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг “Кармен” дуурь бий болсон түүхтэй. Хувь зохиол нь ч, зан араншин нь ч халуухан, эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа “Кармен” дуурь гайхалтай юм.

Түүнчлэн уг дуурьт гардаг аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид, XIX зууны Севиль хотыг тайзнаа бодитоор бүтээн үзэгчдэд толилуулдагаараа онцгой. 1985 онд энэхүү бүтээлийг ДБЭТ-ын тайзнаа монгол хэлээр анх тавьсан бөгөөд түүнээс 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, франц хэлээр, анхны эхээр нь тавьж байв.

Энэ амралтын өдрүүдэд толилуулах “Кармен” дуурийн гол дүрд Гавьяат жүжигчин М.Дариймаа, Т.Чулуунчимэг дуулна.

“Кармен” дуурийн дүрүүдийн танилцуулгыг хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026
Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дуурь Урлаг

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.