Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Мөнгөн тэмдэгт урлаач Уран хэмээх Ц.Минжүүрийн нэрэмжит галерей нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

Мөнгөн тэмдэгт урлаач Уран хэмээх Ц.Минжүүрийн нэрэмжит галерей нээлтээ хийнэ

Урлаг Урлаг14/11/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1966 оны мөнгөн тэмдэгтийн эх загварыг бүтээсэн Монгол зургийн нэрт төлөөлөгч, бурханч зураач Хүнгийн голын Уран хэмээх Мөнгөн тэмдэгт урлаач Ц.Минжүүр-ийн нэрэмжит МЭГУМ арт галерей тун удахгүй энэ сарын 19-нд буюу мягмар гаригт 16:00 цагт ХУД Зайсан Цацралт Хаус төвийн 2 давхарт нээлтээ хийхэд бэлэн боллоо.

Ц.Минжүүр нь Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн бөгөөд бага наснаасаа буддын сонгодог урлал, бурхны тиг зургийн арга, их, бага арван ухаанд суралцаж өссөн тэрээр Монголын олон зуун жилийн урлахуйн эрдмийн их соёлыг ухаан, эрдэмдээ авч шингээсэн хамгийн сүүлчийн нэгэн томоохон зураачдын нэгэн байсан билээ.

Түүний уран бүтээлийн амьдралд улсын мөнгөн тэмдэгтийн эх загварыг зохиосон явдал чухал хэсэг нь бөгөөд 1-тийн дэвсгэрт дээрх нууцлаг арслангийн дүрсээр эх аван галерейн бэлэг тэмдэг /лого/ -г урлав.

Зээ хүү нь болох зураач уран бичээч Э.Мягмардорж нь тус галерейг үүсгэн байгуулж зураач урчуудын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж нээлтээ хийхээр бэлтгэж байна. Үзэсгэлэн 15 хоногийн үргэлжлэх ба цаашид дараа дараагийн үзэсгэлэнгүүд тогтмол зохион байгуулж, мөн хүүхэд багачуудыг зургийн дугуйланд хамруулж, нийгэмд урлагийн боловсролыг түгээж уран өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн Монголын дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хөдөлмөрлөж байна.

Тус үзэсгэлэн олон нийтэд үнэгүй дэглэгдэх учир өргөнөөр зочилж урлагийн орчинд морилон саатахыг урьж байна.

FACEBOOK PAGE :  https://www.facebook.com/share/p/aZRbi45KxkfdwsX5/

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.