Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Шинэ жилийн баярын мэнд хүргэе
Нийгэм

Шинэ жилийн баярын мэнд хүргэе

Урлаг Урлаг31/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
24626302-magic-happy-new-year-on-stage-2014-red-background-curtain_copy8737287032013-12-31-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн олон арван мянган хэрэглэгч, уншигчтай болж, уран бүтээлчид болоод урлаг соёлын байгууллагуудыг цаг ямагт дэмжин ажилладаг урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

  Хэвлэл, мэдээллийн байгууллага оршин тогтнож, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад уншигчдийн үнэлгээ, шүүмжлэл, санал, үзэл бодол хамгийн эрхэм байдаг. Тэр утгаараа монголын сэтгүүлзүйн салбарт үгүйлэгдэж байсан мэдээллийн төрөлжсөн мэдээллийн вэб сайт болж, мэдээллийн технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэж ажиллахыг хичээж ирсэн манай хамт олны хувьд уншигч та бүхэн амжилтын маань үндэс юм. 

   Ажил, амралтын бүх өдрүүдээ манай сайттай хамт өнгөрүүлж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүлээн авч уншдаг үнэнч уншигч, хэрэглэгчиддээ, 2014 он Та бүхний амьдралд мартагдашгүй, гайхалтай цаг хугацаа байхыг хүсэн ерөөе. Манай www.URLAG.mn сайт байгуулагдаад 4 жилийн нүүр үзэж байгаа энэхүү хугацаандаа олон арван уран бүтээлчидтэй хамтран ажиллаж уран бүтээлийг нь дэмжсээр ирсэн юм. 2013 он  бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, хийсэн бүтээснээ өндрөөр үнэлүүлсэн он жил байлаа. Тодруулбал: Монголын сайтын холбооны “Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэб сайт”, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ыг 2013 оны 10-р сарын 26-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж хэвлэл мэдээллийн шилдгүүдийг тодруулан,"Сэтгүүлчдийн сүлд дуу"-тай болгосон амжилтаар бид 2013 оноо үдэж 2014 оноо угтаж байна. Энэ нь зөвхөн бид бүхний шагнал бус уншигч олон та бүхэн хамт байсаны илрэл юм.

Бидний мянган мянган уншигч, хамтран ажилладаг уран бүтээлчид, хувь хүн, харилцагч байгууллага та бүхэндээ баярлалаа.
Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигч, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн та бүхэндээ сайтын хамт олныхоо зүгээс талархал илэрхийлж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт  шинийг санаачлан, үйл ажиллагаа өргөжүүлсэн манай хамт олон ирэх онд илүү ихийг санаачилж,  урлаг соёлын гайхалтай мэдээллийг шуурхай түгээж, нийгмийн амьдралыг тольдогч байх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно.

Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай

Таныг урлагийн тэнгэр ивээг
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.