Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Венецийн түүхэн баатар, аялагч Марко Пологийн тусгай үзэсгэлэнг дэлгэлээ
Үзэсгэлэн

Венецийн түүхэн баатар, аялагч Марко Пологийн тусгай үзэсгэлэнг дэлгэлээ

Урлаг Урлаг18/11/2024Шинэчлэгдсэн:18/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү, Aзи тив рүү жимээ гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан агуу аялагчдын нэг Марко Пологийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ой энэ онд тохиож буй. Эл ойд зориулсан “Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын үзүүллэгийн танхимд өнгөрсөн баасан гараг /2024.11.15/-т нээлээ.

Үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музей, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдйн яам, Венецийн их сургуулийн Монгол хэлний багш, монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагагнин хамтран зохион байгуулж буй юм.

Марко Пологийн Юань улс тэргүүтэй олон муж улсуудын нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь эдүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монголчуудын түүхийг дэлхий дахинд ялангуяа Европид их хүчтэй түгээсэн хүн бол Марко Поло. Түүгээр дамжуулан ертөнцийн зүүн жигүүрт байгаа нүүдэлчин ард түмнийг мэддэг болсон гэж ярьдаг. Энэ хүний тэмдэглэл Монголын түүхийг дэлхий дахинд сурталчлах томоохон хөшүүрэг болсонтой хэн ч маргахгүй. Үзэсгэлэнгээр тэр үеийн европи жуулчны нүдэнд Монголын эзэнт гүрэн болоод Юань Монголчууд хэрхэн тусаж байсныг харуулахыг зорьсон.Монголчуудын өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг, зан үйл, ахуй амьдрал зэргийг үзэсгэлэнд тод онцлог зүйлүүд дээр тавиад дэлгэн үзүүлж байна.Тэмдэглэлийг унших нэг өөр, уншсан зүйлээ нүдээр үзээд өөрийн сэтгэгдлээ сэргээж тусгаж авах нь чухал. Чингис хааны үеийн зэр зэвсэг, дайн байлдааны үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлс өнөөдрийг хүртэл нүүдэлчдийн хэв,маяг хэрхэн хадгалагдаж үлдсэн гэдгийг Марко Пологийн тэмдэглэл ба өнөөдрийн Монголчууд гэсэн дүр зургаар харуулахыг хичээсэн” гэдгийг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тодотгон хэлсэн.

“Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэнд нийт 100 гаруй үзмэр дэлгэж байгаа бөгөөд хамгийн үнэ цэн агуулсан үзмэр нь Италийн номын санд хадгалагдаж байгаа XIV зууны үеийн Юань улсын төвлөж зурсан 1×1 хэмжээтэй газрын зураг. Энэхүү зураг нь “Чингис хаан” үндэсний музейд үргэлжлэн хадгалагдах юм.

Тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын танхимд ирэх нэгдүгээр сарын 15-нийг хүртэл үргэлжлэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ

06/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Зүймэл урлалын бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн нээнэ

03/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэж байна

27/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

06/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

06/12/2025

”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ

06/12/2025

A$AP Rocky “Chanel” брэндийн шинэ элч, төлөөлөгч боллоо

05/12/2025

“Deftones” хамтлаг “Revolver Awards 2025”-ийн оны шилдэг уран бүтээлч болжээ

05/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.