Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэж байна
Үзэсгэлэн

“Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэж байна

Урлаг Урлаг27/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгийн цуглуулгаас “Ясан сийлбэрийн гайхамшигт өв” сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнг дэлгэж байна.

Монгол урчуудын сийлбэрийн өв дурсгалыг ясан сийлбэрийн төрлөөр сэдэвчлэн нэн эртнээс өнөөг хүртэлх үеийг хамрах үзмэр, уран бүтээлээс дээжлэн дэглэх тус үзэсгэлэн нь монгол урчуудын ур ухааны гайхамшигтай танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Монгол урчуудын бүтээсэн ясан сийлбэрийн бүтээлийн их өв санг нэгтгэн анх удаа үзэгчдэд толилуулж байгаа нь тус үзэсгэлэнгийн онцлог юм.

Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ясан эдлэл, ясан сийлбэрийн бүтээл нь археологийн малтлага судалгаанаас илэрсэн ясан сойз, савх, шоо, нумын наалт, сумны зэв, бүсний арал, XVIII-XX зууны үед хамаарах шашны зан үйлд ашиглагддаг эвэр тунараа, ясан эрхи, ясан пүрэв, ахуйн хэрэглээний ясан хяртай эмээл, ясан чимэгтэй хусуур, бугын эврээр чимэглэсэн ташуур, гоёл чимэглэлийн бүсний бэл, ясан иштэй хэт хутга, ясан хуйтай хутга, урлагийн бүтээл болох зааны соёон дээр улс орны хөгжил цэцэглэлтийг харуулсан сийлбэр, Х.Чойбалсан, И.Сталин нарын сийлбэр, ясан тоглоом наадгай болох бугын эврээр хийсэн хорол тоглоом, ясан шатар, шагайн хашлага, ясан чимэглэлтэй морин хуур зэрэг 120 дэсийн 148 гаруй үзмэр багтаж байна.

Тус үзэсгэлэнд БНМАУ-ын УГЗ, чимэглэлийн урлагийн нэрт мастер, ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэгч С.Сэнгээ, түүний хүү С.Базар, Ардын Зураач, БНМАУ-ын УГЗ, уран сийлбэрч Л.Чуваамэд, мөн 1952 онд анх сууриа тавьсан “Урчуудын артель”-ийн урчууд Л.Дорж, Д.Гүнд, Ц.Минжүүр нарын бүтээлүүд дэлгэгдэв.

Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.