Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах гэрэл зургийн сан бүрдүүлнэ
Гэрэл зураг

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах гэрэл зургийн сан бүрдүүлнэ

Урлаг Урлаг18/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах гэрэл зургийн сан бүрдүүлнэ. Үүний хүрээнд “1000 гэрэл зураг, 1000 уран бүтээл” уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулахаар болсныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос мэдээлжээ. Уран бүтээлчид монголчуудын эх хэл, ардын зан заншил, сэтгэлгээ, байгаль орчин зэрэг биет болон биет бус соёлын өвийн тухай өгүүлэх гэрэл зургаар өрсөлдөх гэнэ. Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн камераар дарсан бүтээлээрээ мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид оролцож болох аж.

Сэдвийн агуулгад тохирсон гэрэл зургийн бүтээлийг мэргэжлийн зөвлөл хүлээн авч, бүтээлийн эрхийг худалдан авахтай холбоотой харилцааг уран бүтээлчтэй зөвшилцөх аж. Тухайн гэрэл зургуудаар нэгдсэн сан үүсгэж, ашгийн бус зорилгоор Монголыг олон улсад сурталчлахад чиглэсэн үйл ажиллагаанд хэрэглэх гэнэ. Иймд бүтээлээ илгээхдээ нэр, тайлбар болон өөрийнхөө мэдээллийг тодорхой бичих ёстой. Оролцогч таваас дээш тооны бүтээлээр өрсөлдөх бол гэрэл зураг бүр өөр өөрийн өнгө аясыг илэрхийлэхүйц байх гэсэн шаардлага тавьж буй. Бүтээлүүдийг энэ сарын 25-ныг хүртэл [email protected] хаягаар хүлээн авах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Попын хаан өнөөдөр 67 нас хүрэх байлаа

29/08/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “OI” энтертайнментийн бүтээл “No Rules-3: History” олон ангит киноны нээлтээс

29/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Жон Ленноны хүү Шон Оно Леннон Монголд аялаад буцлаа

29/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шон “Дидди” Комбст дөрвөн жил хоёр сар хорих ял оноолоо

05/10/2025

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025

ФОТО: “Seoul Drama Awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

04/10/2025

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

“Shein” брэнд анхны дэлгүүрээ Франц улсад нээнэ

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.