Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо
Язгуур урлаг

Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо

Урлаг Урлаг24/11/2024Шинэчлэгдсэн:06/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо. Энэ нь ёочинч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын уран бүтээлийн “Winter classic” тоглолт байв. Тэрбээр ёочингоор гоцлон, хослон, тав, зургуул, дуучинтай, оркестртой яаж, яаж тоглож болохыг харуулав, гайхуулав. Мөн тоглох бүхий л техникийг үзүүлэв.

Хөгжимчин Т.Өлзийжаргал Консерваторийн багш мөн ёочин хөгжимчин Э.Пагматай хамтран тоглосон хөгжмийн зохиолч Ван Сэгийн бүтээл “Нууранд туссан сарны гэрэл” хэмээх хослол ямар нандин, чамин дүрслэл, сонсголон бэ.

Т.Өлзийжаргал тоглолтын хоёрдугаар хэсэгт Дуурийн театрын симфони найрал хөгжимтэй хоёр зохиол гоцлон тоглосон юм.

Эхнийх нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ёочин, найрал хөгжимд зориулсан концертын I анги байв. Эрч хүч мэдрүүлсэн шинэлэг хөгжим.

Нөгөөх нь Хятадын хөгжмийн зохиолчийн бүтээл. Симфони найралтай, маэстро Ц.Тэлмүүн-Очирын удирдлагаар гоцлон хөгжимдсөн уг концерт (II, III анги. Өнгөрсөн. Ирээдүй) нь мань мэт тэр, тийм гэж бичихийн аргагүй, сонсох л хэрэгтэй хөгжим аж.

Хятадын, хүн төрөлхтөн гэж байгаагүй байхад тэнгэр, газар хэрхэн бий болсон тухай өгүүлдэг Pangu-гийн домгоос сэдэвлэн туурвисан, сүр хүчит бүтээл.

Эхэн үед ёочингоор гоцолж байхад цохивор, үлээвэр, контрбасс зэрэг дуу ихт, сүр хүчийг илтгэх хөгжмүүд аажим дагалдах мэт найрсах нь хөтлөгчийн өгүүлсэнчлэн тэнгэр үүсэж, газар бий болж буйг өгүүлж буй юм болов уу гэхээр.

“Ирээдүй” хэсэгт бол чавхдаст зэмсгүүд эн тэнцүү оролцоотой байсан гэхээр.

Бүхий л хугацааны турш бүдүүлгээр хэлэхэд турь муутайхан гэж гоочлохоор ёочинг бүхэл бүтэн симфони оркестртой үе үе “арсалдуулан” тэмцэлдүүлэх мэт, эс бөгөөс эвсүүлэн, эвлүүлэх мэт хурдлуулан, гяглалзуулах нь хараа үл гүйцэм.

Тийм өндөр хурдаар, утас бүрийг онож цохих ёочинч, ёочинчид элдэвтэй улс аж.

Харсан, үзсэн, сонссон, гайхсанаа эг маг хийн хуваалцаж буй минь энэ.

Энэхүү Pangu сэдэвт концертыг найрал хөгжимтэй гоцлон тоглосон ёочин, ёочин төст хөгжимчин Азид, дэлхийд тийм ч олонгүй гэж сананам. Учир нь хүссэн бүхэн барах эд биш ээ.

Ийм нэгэн тоглолт болж өнгөрснийг тэмдэглэх гэж оролдов.

Хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын дараагийн тоглолт, сюрприз юу байхыг таашгүй.

Р.Оюунжаргал

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026
Өв соёл Урлаг

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026
Кино Урлаг

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.