Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ардын урлаг»Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо
Ардын урлаг

Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо

Урлаг Урлаг24/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо. Энэ нь ёочинч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын уран бүтээлийн “Winter classic” тоглолт байв. Тэрбээр ёочингоор гоцлон, хослон, тав, зургуул, дуучинтай, оркестртой яаж, яаж тоглож болохыг харуулав, гайхуулав. Мөн тоглох бүхий л техникийг үзүүлэв.

Хөгжимчин Т.Өлзийжаргал Консерваторийн багш мөн ёочин хөгжимчин Э.Пагматай хамтран тоглосон хөгжмийн зохиолч Ван Сэгийн бүтээл “Нууранд туссан сарны гэрэл” хэмээх хослол ямар нандин, чамин дүрслэл, сонсголон бэ.

Т.Өлзийжаргал тоглолтын хоёрдугаар хэсэгт Дуурийн театрын симфони найрал хөгжимтэй хоёр зохиол гоцлон тоглосон юм.

Эхнийх нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ёочин, найрал хөгжимд зориулсан концертын I анги байв. Эрч хүч мэдрүүлсэн шинэлэг хөгжим.

Нөгөөх нь Хятадын хөгжмийн зохиолчийн бүтээл. Симфони найралтай, маэстро Ц.Тэлмүүн-Очирын удирдлагаар гоцлон хөгжимдсөн уг концерт (II, III анги. Өнгөрсөн. Ирээдүй) нь мань мэт тэр, тийм гэж бичихийн аргагүй, сонсох л хэрэгтэй хөгжим аж.

Хятадын, хүн төрөлхтөн гэж байгаагүй байхад тэнгэр, газар хэрхэн бий болсон тухай өгүүлдэг Pangu-гийн домгоос сэдэвлэн туурвисан, сүр хүчит бүтээл.

Эхэн үед ёочингоор гоцолж байхад цохивор, үлээвэр, контрбасс зэрэг дуу ихт, сүр хүчийг илтгэх хөгжмүүд аажим дагалдах мэт найрсах нь хөтлөгчийн өгүүлсэнчлэн тэнгэр үүсэж, газар бий болж буйг өгүүлж буй юм болов уу гэхээр.

“Ирээдүй” хэсэгт бол чавхдаст зэмсгүүд эн тэнцүү оролцоотой байсан гэхээр.

Бүхий л хугацааны турш бүдүүлгээр хэлэхэд турь муутайхан гэж гоочлохоор ёочинг бүхэл бүтэн симфони оркестртой үе үе “арсалдуулан” тэмцэлдүүлэх мэт, эс бөгөөс эвсүүлэн, эвлүүлэх мэт хурдлуулан, гяглалзуулах нь хараа үл гүйцэм.

Тийм өндөр хурдаар, утас бүрийг онож цохих ёочинч, ёочинчид элдэвтэй улс аж.

Харсан, үзсэн, сонссон, гайхсанаа эг маг хийн хуваалцаж буй минь энэ.

Энэхүү Pangu сэдэвт концертыг найрал хөгжимтэй гоцлон тоглосон ёочин, ёочин төст хөгжимчин Азид, дэлхийд тийм ч олонгүй гэж сананам. Учир нь хүссэн бүхэн барах эд биш ээ.

Ийм нэгэн тоглолт болж өнгөрснийг тэмдэглэх гэж оролдов.

Хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын дараагийн тоглолт, сюрприз юу байхыг таашгүй.

Р.Оюунжаргал

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ардын урлаг Урлаг

Ихэр дуучдын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-нд болно

27/05/2025
Дүрслэх урлаг Урлаг

Э.Отгонбаяр Газар дундын тэнгист Монголыг “хүргэв”

27/05/2025
Ардын урлаг Урлаг

Нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит анхдугаар уралдаанд Т.Баянжаргал тэргүүн байр эзэлжээ

27/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.