Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“The Lover” жүжгийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгоно
Театр

“The Lover” жүжгийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгоно

Урлаг Урлаг26/11/2024Шинэчлэгдсэн:26/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар арваннэгдүгээр сарын 29-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглоно.

Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ.

Найруулагч Г.Ган-Очир “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” гэсэн юм.

Жүжигт дүр бүтээх жүжигчид болон уран бүтээлийн багт УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа, Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан нар ажиллаж байна. Мөн жүжгийн олны хэсэгт Ц.Цэлмэг, Б.Үүрцайх, А.Номин-Эрдэнэ, Н.Балжинням, Б.Баярт-Од, Т.Намсрай, Д.Мөнхтулга, А.Энхжин, Н.Мөнх-Эрдэнэ, Б.Хүслэн нарын жүжигчин оролцон тоглох юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Театр Урлаг

Жамсранжавын Пүрэвдорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026
Кино Урлаг

Ишдоржийн Одончимэг Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Дэмидийн Хишигт таалал төгслөө

08/07/2026

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн

08/07/2026

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

08/07/2026

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрлээ

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.