Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс тайзнаа дахин амьлана
Нийгэм

“МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс тайзнаа дахин амьлана

Урлаг Урлаг04/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1497831_560774387342342_2077429528_o_copy3724320352013-12-09-15-41[www.urlag.mn]5573738242014-01-04-12-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ҮДБЭЧуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр өгүүлэх “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс уран бүтээл нь тайзнаа тавигдсан даруйдаа “Гоо марал-2013” наадмаас “Бүжгийн урлагийн шилдэг бүтээл” номинацийн шагнал хүртсэн юм.

Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ерөнхий захирал/, Цомнолыг Н.Болд /дэд захирал/, Хөгмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Дэглэн найруулсан Д.Баярбаатар /ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийн найруулга М.Бирваа, Бүжиг дэглээч УГЖ А.Даваахүү, СТА Х.Хашхүү, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, Ерөнхий менежер Б.Нямсүрэн, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажилласан уг бүтээл дахин тоглогдохоор болжээ.

Тэгвэл энэ удаа “Монголын их хатдын туульс" бүжгэн жүжгийг нэгдүгээр сарын 24, 25, 26-нд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа гурван өдөр тоглохоор болсон байна.

Бүсгүй хүний сэтгэлийн тэнхээ аливаа уян налархай хөдөлгөөн зэргээр энэхүү бүжгэн жүжиг нь бүхэлдээ өрнөх бөгөөд чадварлаг бүжигчдийн хөдөлгөөний ураар бүтээгдсэн гайхалтай бүтээлийг үзэгч та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.