Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Шарга даага” энэ сарын 10-наас гарч эхэлнэ
Нийгэм

“Шарга даага” энэ сарын 10-наас гарч эхэлнэ

Урлаг Урлаг04/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20f7324969fe937boriginal.jpg.300x0_q85_crop_upscale7670997692014-01-04-12-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Пусаны кино наадмын “Азийн урлаг” хэсэгт шалгарсан “Шарга даага” уран сайхны кино энэ сарын 10-наас “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт үзэгчдийн хүртээл болох нь. “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээсэн энэ киноны найруулагч нь Ч.Хоролдорж.Монгол Улсад анх удаа “48 цаг” кино наадам болоход тэргүүлсэн авьяаслаг найруулагч.

Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь “Шарга даага” юм билээ. Япон зураглаачтай хамтран бүтээсэн энэ киног нь өнгөрсөн онд кино наадмын хүрээнд цөөн хүн үзэж байсан юм. Олон улсын хэмжээнд үнэлэгдээд буй энэ бүтээлд нутаг руугаа гүйсэн шарга даага болон төрсөн гэртээ идээшиж чадахгүй байгаа хүүгийн тухай өгүүлдэг.

Галт хүүг өргөж авсан авга ах нь өөд болсноор киноны үйл явдал эхэлдэг. Төрсөн гэртээ эргэж ирсэн нь хүүд тийм ч таатай байсангүй. Үргэлж л өссөн гэрээ санагалзан үгүйлнэ.Наадам болох гээд нутгийн хүмүүс хөл ихтэй байхад бяцхан хүүгийн зүрх л шаналгаатай. Тэгтэл тэдний уяан дээр нэгэн шарга дааган гүйн ирнэ.

Нутаг руу эргэн тэмүүлж яваа тэр даагыг унаж наадамд уралдах хүсэл тээн Галт бэлдэж эхэлнэ. Даага, хүү хоёрын сэтгэлийн тэмүүлэл нэгэн уулзварт ирснээр киноны учиг тайлагддаг. Төрсөн нутаг, ах дүү гэр бүлийн харилцааны нандин сайхныг өгүүлсэн энэ киног бүх насныханд зориулан бүтээжээ.

Ж.Сэлэнгэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.