Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»УДЭТ-ын “The lover” жүжгийн гол дүрд жүжигчин М.Тогтохжаргал тоглоно
Reels

УДЭТ-ын “The lover” жүжгийн гол дүрд жүжигчин М.Тогтохжаргал тоглоно

Урлаг Урлаг23/11/2024Шинэчлэгдсэн:03/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо. Тодруулбал, Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн “The lover” жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар энэ сарын 29-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглох юм. Найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд найруулан тавьж байсан бол энэ удаа найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгох юм. Эл жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал тоглоно.

СУИС-ийг 2006 онд төгсөж, 2008 оноос хойш УДЭТ-т тасралтгүй ажиллаж буй М.Тогтохжаргалыг өдгөө театрын урлагт дурлагсад андахгүй. Тэрбээр уран бүтээлийн гараагаа 2008 онд Л.Толстойн “Алтан түлхүүр” жүжгийн Малевина, 2009 онд Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл бага хатны дүрд тоглон эхэлж, өнөөдрийг хүртэл 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглоод байна. Хамгийн сүүлд гэхэд л тэрбээр өнгөрсөн онд Увс аймгийн “Ойрад” театр, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт Б.Цогнэмэхийн “Асарын өндөр” жүжгийн гол дүрд тоглосон бол УДЭТ-таа энэ жил  Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийн Бетси Тверская, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Бүни гүнжийн дүрд тоглоод буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

10/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.