Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын “O couture” брэндийн 10 жилийн ойн загварын шоу болно
Reels

Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын “O couture” брэндийн 10 жилийн ойн загварын шоу болно

Урлаг Урлаг03/12/2024Шинэчлэгдсэн:03/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тун саяхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал хувцас загварын хаут кутюр чиглэл буюу дахин давтагдашгүй, цорын ганц, гар ажиллагатай бүтээл туурвидгаараа алдартай. Түүнчлэн манай улсад энэ чиглэлээр дагнан уран бүтээл туурвидаг цөөхөн загвар зохион бүтээгчийн нэг гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 2014 онд “O couture” тансаг зэрэглэлийн брэндээ үүсгэн байгуулж, 2015 онд анхны загварын шоугаа хийж байв. Тухайн онд Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч, 2023 онд түүнийгээ бататган Азийн хошой шилдэг загвар зохион бүтээгч болсон юм. Тэрбээр “O couture” брэндийнхээ загварын шоуг жил бүрт уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд өнөө жил эл шоуных нь 10 жилийн ой тохиож буй. Арванхоёрдугаар сарын 6-нд “АСА арена”-д болох энэ удаагийн шоунд Монголын тал нутгийн оюун санаа өв соёлоо сэргээн амилуулсан, тансаг даавуу, уран хатгамал, нүүдэлчдийн сэтгэл татам баялаг өв уламжлалыг орчин үеийн загвартай хослуулан танилцуулахаараа онцлог байх бөгөөд шоуны цор ганц, дахин давтагдашгүй загваруудыг Монголын болон гадаадын супер моделиуд өмсөж тайзнаа амилуулах юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.