Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Анна Каренина” жүжгийн гол дүрүүдийн нэг Алексей Каренинд УДЭТ-ын залуу жүжигчин И.Дашнамжил тоглохоор болжээ
Reels

“Анна Каренина” жүжгийн гол дүрүүдийн нэг Алексей Каренинд УДЭТ-ын залуу жүжигчин И.Дашнамжил тоглохоор болжээ

Урлаг Урлаг10/12/2024Шинэчлэгдсэн:10/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгээ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар энэ оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл хоёр бүлэг, 23 үзэгдэлт эл жүжгээ энэ сарын 11-15-нд тавхан удаа дахин толилуулахаар болсон. Энэ удаа эл жүжгийн гол дүрүүдийн нэг Алексей Каренинд УДЭТ-ын залуу жүжигчин И.Дашнамжил тоглохоор болжээ.

2020 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсмөгцөө УДЭТ-т ажиллаж буй залуу жүжигчин И.Дашнамжил өнгөрсөн хугацаанд Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” түүхэн жүжгийн Бэлгүтэй, Берхольт Брехтийн “Сычуаны сайн хүн” гротеск драмын жүжгийн Цагдаа, Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн Аделаида Ивановна, У.Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн Бальтазар, Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Аав шоргоолж, Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийн Зөөгч, Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн Офицер, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн Аргун баатарын дүрд тоглоод буй. Дэлгэцийн уран бүтээлийн тухайд тэрбээр “Бүлэг” олон ангит кинонд анхлан тоглож байсан бол түүний тоглосон “Гарц” олон ангит кино, “Z zone” аймшгийн кино яг одоо үзэгчдэд хүрч буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

10/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.