Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гоо зүйн дээд шагнал гардуулах ёслол болно
Нийгэм

Гоо зүйн дээд шагнал гардуулах ёслол болно

Урлаг Урлаг10/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c8cbbb99bfce0d8boriginal3775670522014-01-10-10-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас болно.

"С.Лувсанвандан сан" нь 2005 оноос эхэлж, Гоо Зүйн дээд шагналыг бий болгон, гоо зүйн өндөр таашаал хүртсэн бүтээлийн эздэд гардуулах болсон. Анхны шагналыг үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболдод олгосон юм. Удаахь шагналыг 2006 онд билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэнд олгосон. Тэрээр 2005 онд өвөөгийнхөө 100 жилийн ойг тохиолдуулан, Улсын төв номын сангийн өмнөх зүүн гартаа судар тэврэн зогсох дээлтэй хөшөөг нь бүтээсэн юм. Түүнчлэн 2007 онд гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрээрээ хүртсэн бол төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин  нар ч бас энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.