Хонь
Таатай өдөр. Таны амьдрах хүч тамир ердийнхөөс илүү байна. Иймд ямар ч ажилд оролцоход ялангуяа шинэ үүрэг хүлээхэд амар байх болно. Аз туршин шаргуу ажилласнаар ашиг олж болно. Амжилт хэсэг хугацаанд таны талд байх ба энэ нь сайхан уур амьсгалыг бэлэглэнэ.
Үхэр
Түгшүүртэй өдөр. Өөрийн үзэл бодлоо хамгаална. Байнгын дарамтанд байснаас амарч чадахгүйд хүрнэ. Өөрийн байр сууриа бататгахын тулд хүнд сонголт хийх болно. Таны шуурхай байдлаас цаашдын ажиллагаа хамаарна.
Хамтатгах
Азгүй өдөр. Амьдралын эрч хүч буурна. Ихэнх нь ядарч, азгүйтсэнээ мэдэрнэ. Биеэ барьж, бодлогогүй явдал гаргахгүй бай. Бизнесийнхэн шинээр гэрээ хэлцэл байгууллахаа түр азна. Эрүүл мэнддээ анхаар. Хутга мэснээс болгоомжил.
Мэлхий
Онцгой өдөр. Таны харилцааны чадвар дээшлэх бөгөөд энэ нь шинэ найз нөхөдтэй болж, чухал хүмүүстэй холбоо тогтооход чухал нөлөө үзүүлнэ. Таны зөн билэг болон асуудлыг амархан шийдэх чадвар тань худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална.
Арслан
Сорилтот өдөр. Та тэвчээргүй байна. Сандарсан байна. Та өөрийнхөө алхмаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Төрөлхийн уламжлалыг дагагч та ер бусын сонирхолтой санаа бодлынхоо төлөө зуршил болсон үнэт зүйлээсээ татгалзаж, жинхэнэ хувьсгалчид болон хувирна.
Охин
Сэтгэл догдлуулсан өдөр. Сэтгэл санааны өөдрөг байдлаас болж хувийн амьдралдаа чухал асуудлыг шийдэх болно. Дотны найз чинь танд маш их тус хүргэж та түүний үнэнч байдалд үнэмших болно. Эсрэг хүйсний хүнтэй харьцах нь амжилт авчирна.
Жинлүүр
Ярвигтай өдөр. Таны амьдралын эрч хүч нэлээд дээшлэх боловч таагүй мэдээ, дотны хүний чинь алсын хараагүй үйлдэл таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Зүүд нэг хоногийн дараа биелнэ. Өндөрлөг зүүдлэвэл тооцоондоо алдаа гаргана.
Хилэнц
Тогтворгүй өдөр. Гэр бүлийн амьдрал тань бага зэрэг тогтворгүй байна. Тиймээс цаг үеэ олсон шийдвэрийг гарга. Ажил хэргийн үйл явдал болон хувийн амьдрал хоёрын хоорондох харьцааг тэнцвэржүүл. Энэ нь таны стрессийг бага ч болов нимгэлнэ. Шинэчилсэн төлөвлөгөөнүүд нь таныг завгүй байлгана. Гэвч та энэ сардаа ажлаа дуусгаж чадахгүй.
Нум
Хүнд өдөр. Хэтрүүлэн идэх нь хамгийн эрүүл хүмүүсийн эрүүл мэндийг ч муутгана. Өөх тос багатай загасны мах, ургамлын тос хэрэглэ. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж, эрүүл мэндэд асуудал үүснэ. Гэмтэл, цахилгаан барааны эвдрэл гарч болзошгүй. Эд хөрөнгөдөө гол анхаарлаа хандуул. Өөртөө хатуу ханд. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, түүнээ дагаж мөрдөхийг хичээ.
Матар
Анхааралтай байх өдөр. Одоо байгаа байдалдаа үнэн зөв дүгнэлт хийхэд ярвигтай. Хэцүү байдалд хүрэх магадлал маш өндөр байна. Дээд удирдлага болон ажиллагсадын зэмлэлийг хүлээхгүйн тулд анхаарал болгоомжтой байж ажилдаа алдаа гаргахаас зайлсхий. Хамт олноороо хийсэн ажил илүү амжилттай байна. Эмэгтэйчүүд бүхний анхааралд байж урьд нь бүтэшгүй мэт байсан зүйлдээ амархан хүрнэ.
Хумх
Бүүдгэр өдөр. Сайн тунгааж бодсон үйлдэл амжилтанд хүрэх болможтой. Амьдралын болон бэлгийн эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Гэвч эсрэг хүйстэнтэйгээ харьцвал муудалцаж буруутан нь та болно. Хувийн зорилгодоо хүрэхийн тулд бусдын сэтгэлээр тоглох хэрэггүй.
Загас
Энэ өдөр гэрийн ажил толгой эргүүлэм байна. Хойшилсон ажил хэрэг, эрт үеийн үүрэг даалгавруудыг хурдан хугацаанд биелүүл. Ямар ч тохиолдолд эсэргүүцэл үзүүлэлгүйгээр хэрүүлээс гарахыг одод зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч хүч, тэнхээ, сэтгэл зүрхээ хямгад. Нэгийг өгч хоёр болгож авдгийг санаж яваарай.