Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Долоон найруулагч долоон шинэ жүжиг тавина
Нийгэм

Долоон найруулагч долоон шинэ жүжиг тавина

Урлаг Урлаг11/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)7672159032014-01-11-14-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ынхан энэ онд “Камерийн жүжиг” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулах юм байна.

Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага”-ыг сонгосон бол ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, урлагийн гавьяат жүжигчин Б.Баатар А.Очирбатын “Буруугүй буруутан”, Н.Ганхуяг өөрийнх өө зохиол “Тахиа, нохой, гахай” Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч”, Ц.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулахаар болжээ.

Тэд энэ сарын сүүлээр хуралдаж, аль жүжгээр төслөө эхлүүлэхээ хэлэлцэх гэнэ. Энэ онд тавихаар төлөвлөж байсан “Фауст”-ыг ирэх жил тоглохоор хойшлуулжээ.

Н.Наранбаатар “Миний сонгосон “Ярилцлага” зохиолд сэтгүүлчийн ёс зүйг уландаа гишгэж, хэн нэгний амьдралаар тоглон сониныхоо сурталчилгааг хийж, хэдэн төгрөг олдог сэтгүүлч, сонгууль болохоор өгөөмөр хүнлэг болдог хэрнээ сонгогдчихоороо мөн чанараа харуулдаг гишүүдийг хурцаар шүүмжилсэн” гэлээ. Тэрбээр Буддын шашны тухай жүжиг тавихаар судалгаа хийж байгаа юм билээ.

Б.Дөлгөөн

Эх сурвалж: Өнөөдөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.