Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Ёочинч Э.Пагма “Токката” уран бүтээлээ хүргэж байна
Reels

Ёочинч Э.Пагма “Токката” уран бүтээлээ хүргэж байна

Урлаг Урлаг20/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ёочинч Э.Пагма нь baroque, classical minimalism, worldwide урсгалаар хөгжимдөн уран бүтээлээ туурвидаг уран бүтээлч юм. Түүний хөгжим виртуоз хийгээд тайвшруулах, меланхоли илэрхийлэмжтэй. Тэрбээр Францын Страсбург хотын Хөгжмийн академид суралцаж байх үедээ өөрийн дотоод мөн чанар, арга барилаа олсон аж. Тэнд суралцах хугацаандаа 2022 онд Швейцарын Лугано хотын симфони найралтай, Италийн Ториногийн симфони найрал хөгжимтэй тус тус хамсран хөгжимдөж байлаа.

Тэрбээр өөрийн анхны дижитал цомгийн нээлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд хийсэн юм. Эл цомог нь И.С.Бах, Г.Канчели, Ван Сэ, Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл нарын зохиолоос бүрджээ. Гадаад бүтээлүүд нь Пагмын өөрт нь хамгийн ойр буудаг, түүний ур чадвар, сэтгэлгээг шаарддаг бүтээлүүд бол Монгол бүтээлүүд нь Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын охь дээж бөгөөд анх удаа ёочингоор бичигдэж цомогт орсон нь энэ юм. Тус цомог нь ёочингоор хөгжимдөх арга барилд шинэ техник, уур амьсгал оруулж чадсан гэдгийг хөгжим судлаачид онцлоод буй. Тэрбээр эл цомогтоо багтсан “Токката” бүтээлийнхээ клипийг үзэгчдэд хүргээд байна. Эл бүтээлийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр 2017 онд бичсэн бөгөөд хөгжимдөх хурд, ёочин хөгжмийн цангинасан дуугаралтыг харуулж, түүнчлэн төгөлдөр хуурчийн хэмнэл, дуурьсал зэрэг нь тус бүтээлийг онцгой болгожээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагууд тодорлоо

29/10/2026

Беларусь улс “Монголын нууц товчоо”-г албан ёсоор орчуулсан 34 дэх орон болжээ

29/10/2026

“Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

29/10/2026

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.