Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»САРХАДЫН ТӨЛӨӨС /Өгүүллэг/
Жүжиг

САРХАДЫН ТӨЛӨӨС /Өгүүллэг/

Урлаг Урлаг13/01/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1537887_1397229207192671_782027081_o1610733002014-01-13-15-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд    

Дүрсгүйхэн багын минь алтан үеүд …

… гэж банзан гитарын утсыг сэмэртэл балбан дуулах дөрвөн найзыг харсан хэн ч болов найз хэмээх эрхэм үгийн жинхэнэ мөн чанарыг ойлгох байсан биз. Магадгүй нүдээ жаахан доош буулгаж ширээн дээр мэлтэлзэх сархад дүүрэн хундагыг хараад энэ бодлоосоо татгалзаж ч болох юм.  Ямартай ч нэгэн жалганд хүүхэд насаа үдсэн тэдэнд иймэрхүү сархадтай, сайхан дуутай өдрүүд олон байсан нь мэдээж. Наймдугаар ангиа төгсөөд үеийн нөхдөөсөө хоцорч, хамтдаа сургууль завсардсан болоод ч тэр үү дөрвүүл үй зайгүй нөхөрлөхийг яана. Уусан архиндаа бус дуулсан дуундаа халамцсан бололтой Идэрээ гитараа хойш тавиад :

 – Найзуудаа, одоо ганцхан шил архи байсан бол мөн ч сайхан даа гээд гүд хийтэл шүлсээ залгилахад  Ганхүү сүүлийн хундагатай архиа хөнтрөөд :

– Хэлээд юу гэх вэ?  байсан бол юу боллоо гэж хоолойгоо хаттал орилж суух билээ дээ гэснээ надад байгаа нь л энэ гээд үрчийсэн таван зуутын дэвсгэрт гаргав. Сансараа, Сэргэлэн хоёр ч мөн сүүлчийнхээ хундагыг хоослоод харуусалтай нь аргагүй халаасаа тэмтрээд толгой сэгсэрнэ. Шил архины төлөө чихээ огтлоод өгөхөөс буцахааргүй болтлоо халуурсан дөрвөн найз дор бүрнээ арга сүвэгчлэн суух мэт хэсэг чимээгүй болов. Идэрээ амар тайвныг эвдэж :

– Ингэж дүлий дүмбэ оргиж суухаар Нанзад эгчийн дэлгүүрээс очиж зээл гуйвал яаж байна гэхэд бүгд л үүнийг хүлээж байсан мэт дуу орцгоов.

– Нанзад эгч бид нарт зээл өгөхгүй л болов уу даа гээд Сансарааг жуумалзахад Ганхүү Сансараагийн нуруун дээр алгадаад :

– Өгөхгүйг нь чи яаж мэдэж байгаа юм, гуйгаад үзэхэд алдах юу байна, бүр болохгүй бол чамайг зарж байгаад ч хамаагүй архи авч уухдаа л ууна даа гээд өлгүүрээс гадуур хувцсаа шүүрэхэд бүгд хөдөлгөөнд оров. Хорхойссон баавгай мэт халамцсан дөрвөн найз хэлхэлдэн явсаар Идэрээгийнхээс холгүйхэн орших Нанзадын дэлгүүрийн үүдэнд хүрвэл харамсалтай нь дэлгүүр аль хэдий нь хаалгаа барьсан байлаа. Нутаг орондоо “Наймаачин Нанзад” гэж нэрд гарсан түүний дэлгүүр бол нар, сар ялгалгүй наймаа худалдаа хийдэг ганц дэлгүүр болохыг дөрвөн найз андахгүй мэдэх тул удтал хаалгыг нь балбасаар сая нэг онгойлгов. Дөрвөн найз нойрмог Нанзадын өмнө толгой унаган зогсох зуур Идэрээ ам нээж:

– Нанзад эгчээ бид нар танаас ганц шил архи зээлэх санаатай хүрээд ирлээ гэхэд Нанзад ихэд төвөгшөөсөн байртай :

– Манайх өчигдөрхөн даллага авахуулчихсан болохоор ямар ч арга алга даа, даллага авахуулаагүй байсан бол зээлэлгүй яах вэ? гэж зээл гуйгаад орж ирсэн ямар ч хүнийг хэлэх үггүй болгодог зальт үгээ хэлэх нь тэр. Идэрээ ингэж хэлэхийг мэдэж байсан мэт жаахан бодолхийлснээ :

– Тийм бол аргагүй юм байна даа, тэгвэл ерөөсөө би харьж мөнгөө авч ирдэг хэрэг ээ  гээд гарах гэснээ гэнэт л зог тусаж :

– Хаашдаа л мөнгө өө авчирч өгөхөөс хойш архиа нэг мөр аваад явъя, замаараа ах нартаа оруулж өгчихөөд ирье гэхэд Нанзад хүүхэн :

– Тэгж ч ярихгүй шүү, та нарыг ямар мэдэхгүй биш гээд хаалгаа цоожлох гэж байгаа бололтой хөдлөхөд Идэрээ худлаа инээгээд :

– Юу боллоо гэж таныг хуурах вэ? Танайд Сансарааг үлдээчихээд бид гурав хурдхан явчихаад л ирнэ шүү дээ гэхэд Нанзад сая л учрыг ойлгосон бололтой царайдаа үл мэдэг инээмсэглэл тодруулаад лангууныхаа араас архи авч өгөв. Сансараа учрыг үл ойлгосон байртай Идэрээ рүү хандан :

– Чамд мөнгө байсан юм бол анхнаасаа аваад гарч ирэхгүй, бөөн ажил удаж байх юм гэж бухимдаад Нанзадын дэлгүүр дотор мануухай мэт дүнсийн хоцров. Гурван найз дэлгүүрээс гараад  Идэрээгийн гэрийн зүг алхах үед  Ганхүү :

– Гэрт чинь хэдэн төгрөг байгаа юм гэж асуусанд Идэрээ хариу дуугарсангүй. Ганхүү гомдолтойгоор :

–  Чи ч найзуудаасаа мөнгө нуудаг болоо юу даа гээд дуугаа хураахад Идэрээ тэр даруй  толгой сэгсрээд :

–  Би юу гэж найзуудаасаа мөнгө нуух билээ, чамайг Сансарааг зараад ч хамаагүй архи авна гээд байхаар чинь л гээд … чимээгүй болоход Ганхүү, Сэргэлэн хоёрын нүд гайхсандаа аяганаасаа бүлтрэх шахсан боловч сархадын төлөөсөнд үлдсэн Сансарааг хэн нь ч очиж авахыг хүссэнгүй.

А.Алтанхундага

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.