Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Чингис Хааны хөргөнд ямар нууц байна вэ?
Нийгэм

Чингис Хааны хөргөнд ямар нууц байна вэ?

Урлаг Урлаг15/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)5951242832014-01-15-11-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайваны Тайбэй хотын Үндэсний Музейн Ордны төв өргөөний Б1 танхимд Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн ховор үзмэр болох Чингис Хааны хөргийг олон түмэнд нээн үзүүлэх хүндэтгэлийн  арга хэмжээ 2013 оны 1-р сарын 8-наас 3-р сарын 25-ныг хүртэл болсон бөгөөд Монголын албаны төлөөлөгчид, урлагийнхан оролцжээ.

Монголд энэ зургийн хуулбар нь байдаг бөгөөд тус хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээстэйгээр торгоор бүрж хавтаслажээ. Тайбэй хотын Үндэсний Музейн Ордон уг хөргийг ховор нандин эд зүйлсийн жагсаалтад багтаан нарийн чанд хадгалж зөвхөн онцгой тохиолдолд дэлгэн үзүүлдэг байна. Зургийн эхийг эрдэмтэн Аким Тайбэй хотод айлчилж байхдаа музейн зөвшөөрлөөр тусгай дэг жаяг, хатуу хамгаалттайгаар үзжээ.

Найман зууны тэртээх эртний Юань гүрний нийслэл Ханбалиг /өнөөгийн төв Бээжин/ хотод Чингис хааныг таалал төгссөнөөс хойш 50 жилийн дараа Хубилай хаан тэр хөргийг бүтээлгэсэн байж болох талаар эрдэмтэн Баяр хөндөж ярьсан. Мөн монголч эрдэмтэн Моррис Россаби энэ зургийг хэрхэн бүтээсэн түүх маш сонирхолтой бөгөөд одоо болтол энэ нууцыг задалж амжаагүй болохыг дурдсан юм.

Дэлхийн хамгийн алдартай хааны энгийн боловч бодол хураасан хөрөг бүх дэлхий даяар танил болж хэвлэн нийтлэгддэг бөгөөд сүүлийн үед энэ зургийг ямар нэгэн онцгой зүйлийг нууцалсан болох талаар эрдэмтэд ярьж эхэллээ.

Зурагт хааны хойч үедээ хэлэхийг хүссэн үгсийг нууцалсан бөгөөд яг юуны тухай хэрхэн байршуулсан нь маш том анхаарал татаж байна. Түүнээс гадна энэ нууцыг эртний монголчуудын түүх соёл, хэл ярианы мэдлэгтэй магадгүй Чингис хааны итгэл хүлээсэн элч тайлах боломжтой хэмээжээ. 

Та бүхэн энэ зургийг сайтар ажиглаарай. Дэлхийн Их Хаан ирээдүй үед үлдээсэн захиас бас монголчуудын сүр хүчийг магтан дуулсан байж болох бөгөөд Та гайхамшигт нууцыг нээх ховор азтан болж дэлхийг шуугиулахыг үгүйсгэх аргаггүй юм..

Ямартаа ч Их хааныхаа хөргийг тэнгэрт өргөн магтан дуулцгаая. Монгол хүн бүрт энэ мэдээг үтэр түргэн хүргэсүгэй Хаан хэмээсэн бус уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026
Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.