Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Хувьсал” продакшны “Аминч” кинонны гол дүрд реппер ThunderZ тогложээ
Reels

“Хувьсал” продакшны “Аминч” кинонны гол дүрд реппер ThunderZ тогложээ

Урлаг Урлаг02/01/2025Шинэчлэгдсэн:02/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хувьсал” продакшн дэлгэцийн ес дэх уран бүтээлээ “Аминч” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Team Hero”-тэй хамтран бүтээсэн эл уран бүтээлийн зохиолыг Г.Бямбасүрэн, Б.Баатар нар хамтран бичсэн бол ерөнхий продюсероор Ц.Анударь, ерөнхий найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллажээ. Харин энэхүү уран бүтээлийн гол дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал тоглосон байна. Энэ нь реппер ThunderZ-ийн гол дүрд нь тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд өмнө нь “Хувьсал” продакшны “Ноён эмэгтэй” дууг дуулсанаар эл продакшнтай хамтран ажиллаж эхэлсэн юм.

Орчин цагийн хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө аяс, уран бүтээлээрээ аргагүй ялгардаг реппер ThunderZ нь “Backyard” тэмцээний ялагч болсноор сонсогчдод танигдаж, улмаар “Тоонот” прокдашнд харьяалагдсанаар уран бүтээлээ тасралтгүй хүргэж буй. Түүнчлэн тэрбээр уран бүтээл болон өөрийн цахим хуудсуудаараа дамжуулан залуусыг нийгмийн эерэг зүйлд уриалдаг гэдгээрээ үнэлэгддэг уран бүтээлч юм.

Реппер ThunderZ-ийн тоглосон “Аминч” уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 7-ноос кинотеатруудаар гарч эхлэх аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.