Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»1948 оны үеийн Монгол орныг дүрсэлсэн ном хэвлэгджээ
Нийгэм

1948 оны үеийн Монгол орныг дүрсэлсэн ном хэвлэгджээ

Урлаг Урлаг03/01/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын ШУА-ийн Их Петрийн нэрэмжит Хүн судлал, угсаатны  зүйн музей, “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран 1948-1949 онд Монголд ажилласан ЗСБНХУ-ын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн шинжилгээний ангийн Угсаатны зүйн отрядын удирдагч К.В.Вяткинагийн өдрийн тэмдэглэл, гэрэл зургуудыг түүвэрлэн “Дайны дараах Монгол орон өдрийн тэмдэглэл, гэрэл зурагт 1948 он” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейн их танхимд 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд болжээ.

Энэхүү номын ерөнхий редактороор “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын ЭШ-ний тэргүүлэх ажилтан, доктор проф М.Хишигт, тус хүрээлэнгийн угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгч, доктор проф Н.Маралмаа, номын орчуулагчаар Чингис хаан Үндэсний музейн ЭШСХ-ийн ахлах ажилтан А.Мандирмаа нар ажиллаж, Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейн Эрдмийн зөвлөлийн баталснаар ийнхүү хэвлүүллээ.

К.В.Вяткинагийн хүүхэд нас монголд өнгөрсөн бөгөөд, монгол хэлийг сайн сурч соёл уламжлалыг судалж,шинжлэх ухааны эрэл хайгуул хийж судалгааны ажил хийсээр монгол судлаач болсон байна.

Энэхүү номын нээлтэд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн  хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж болон академчид, эрдэмтэн судлаачид, бусад албаны төлөөлөл оролцсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.