Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Ирэх гуравдугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд
Кино

Ирэх гуравдугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

Урлаг Урлаг22/01/2025Шинэчлэгдсэн:22/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Ирэх гуравдугаар сард нээлтээ хийхээр товлоод буй Монгол кинонуудыг танилцуулъя.
“Цөвүүн цаг” /2025.03.06/

“Фантастик” продакшны найруулагч Б.Тамир дараагийн уран бүтээлдээ “Цөвүүн цаг” нэртэйгээр хүргэх гэж байна. Энэхүү уран бүтээлийг тэрбээр аавтайгаа хамт буюу Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн хамт найруулжээ. Тус киноны зураг авалтыг өнгөрсөн долдугаар сард Өмнөговь аймагт авч гүйцэтгэсэн аж.

Ташрамд дурдахад, Б.Тамир өнгөрсөн хугацаанд дэлгэцийн 20 шахам уран бүтээлийг найруулж, үзэгч олонд толилуулжээ. Хамгийн сүүлд “Зура”, “Зура-2: Цурам ажиллагаа”, “Зура-3: Цэвэрлэгээ” уран сайхны киног хүргэсэн нь 2017 оноос өнөөдрийг хүртэлх хамгийн шилдэг борлуулалттай кинонуудын жагсаалтыг тэргүүлээд буй.

“In da house-3: Korea” /2025.03.06/

Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын бүтээлчид хамтран  “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Түүнчлэн 2022 онд найруулагч Ц.Амартүвшингийн найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм. Тэгвэл “In da house-3: Korea” киног БНСУ-ийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ. Энэ удаа өмнөх хоёр ангид тоглосон Монголын жүжигчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид тоглосон байна.

“Аминч” /2025.03.07/

“Хувьсал” продакшн дэлгэцийн ес дэх уран бүтээлээ “Аминч” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Team Hero”-тэй хамтран бүтээсэн эл уран бүтээлийн зохиолыг Г.Бямбасүрэн, Б.Баатар нар хамтран бичсэн бол ерөнхий продюсероор Ц.Анударь, ерөнхий найруулагчаар Г.Бямбасүрэн нар ажиллажээ. Харин энэхүү уран бүтээлийн гол дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал тоглосон байна. Энэ нь реппер ThunderZ-ийн гол дүрд нь тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025
Кино Урлаг

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

03/11/2025
Кино Урлаг

ФОТО: “1242: Өрнөдийн босгон дээр” уран сайхны киноны нээлтээс

01/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Артист D.Ark хар тамхины хэргээр баривчлагджээ

03/11/2025

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025

Өмнөд Солонгосын “2PM” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Уг Тэкён гэрлэх гэж буйгаа зарлалаа

03/11/2025

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

03/11/2025

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.