Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Шинэ замд-2025” сургалт, арга зүйн зөвлөгөөн эхэллээ
Театр

“Шинэ замд-2025” сургалт, арга зүйн зөвлөгөөн эхэллээ

Урлаг Урлаг27/01/2025Шинэчлэгдсэн:27/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.11 дэх заалт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2.1 дэх заалтыг үндэслэн Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр болон Монгол Улсын үндэсний урлагийн их театр хамтран “Шинэ замд-2025” сургалт, арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Энэхүү “сургалт, арга зүйн зөвлөгөөн нь төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын дарга, захирал, уран сайхны удирдагч, найруулагч, мэргэжлийн багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, уран бүтээлийн чанарыг сайжруулах, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суурь нөхцлийг бүрдүүлэх зорилготой.

Тус сургалт, арга зүйн зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн театр, чуулгуудын дарга, захирал, уран сайхны удирдагч, найруулагч, мэргэжлийн багш нарыг хамруулан УДЭТ, ҮУИТ-ын мэргэжлийн уран бүтээлчид, сургагч багш нар 2025 оны энэ сарын 26-30-ныг дуустал нийт тав хоногийн хугацаанд “Бүжиг дэглэлт, бүжиг”, “Хөгжмийн найруулга, хөрвүүлэг, хөгжмийн зохиолын үндэс”, “Найруулагчийн ажиллагаа, уран сайхны бодлого”, “Байгууллагын стратеги төлөвлөгөө, менежмент, маркетинг” зэрэг дөрвөн багц сэдвийн хүрээнд зохион байгуулж буй юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.