Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“PEACE AWARD 2013” наадам ээлжит “Энхийн шагналтан”-г шалгаруулна
Нийгэм

“PEACE AWARD 2013” наадам ээлжит “Энхийн шагналтан”-г шалгаруулна

Урлаг Урлаг21/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4016595272014-01-21-15-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ,  Дэлхийн Монголчуудын чуулган, Дэлхийн Энхтайвны зөвлөл, Монголын Уламжлалын академи зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа “PEACE AWARD 2013” ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 23-ны өдөр буюу ирэх Пүрэв гарагт 18:00 цагаас Чингис зочид буудалд болох гэж байна.

Энэхүү ёслолын ажиллагаа нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийгэм, олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий судлаач, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүдээс шалгаруулж “ЭНХИЙН ШАГНАЛТАН”-ыг тодруулдаг уламжлалтай билээ. Уг шагнал нь “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын төдийгүй Монголын энхтайвны хөдөлгөөн, энхтайвны байгууллагуудын нэгдмэл үнэлэмжийг  илэрхийлсэн хамгийн дээд шагнал юм.

Дээрх байгууллагуудаас “Энхийн шагналтан”-г шалгаруулахдаа Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, эрдэм шинжилгээ болон боловсролын байгууллага, хувь хүний төлөөллийг хамруулдаг аж. 2011 онд тус шагналын анхны эзнээр Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, СГЗ Д. Цахилгаан шалгарч байсан бол 2012 онд хоёр дахь шагналыг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн нар тус тус хүртэж байжээ. Монголын нэр нөлөө бүхий л томчуудыг нэгэн дор цугларуулж “ЭНХИЙН ШАГНАЛТАН”-г тодруулах уг наадам нэлээд өндөр зохион байгуулалттай болдог төдийгүй хамрах хүрээ өргөнтэйгөөрөө бусад шагнал гардуулах ёслолуудаас ялгардаг билээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.