Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Амьдрал тэр чигээрээ сонголт” гэдэг үгтэй санал нийлдэг үү?
Дуу хөгжим

“Амьдрал тэр чигээрээ сонголт” гэдэг үгтэй санал нийлдэг үү?

Урлаг Урлаг22/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4832812582014-01-22-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өгөгдсөн нөхцөл байдалд өөрийн хандлагыг сонгох нь бидний эдэлж болох хамгийн сүүлийн эрх чөлөө юм” -Виктор Франкл

“Амьдрал тэр чигээрээ сонголт” гэдэг үгтэй санал нийлдэггүй хүмүүс бий. Би ядуу аав ээжийг сонгож төрөөгүй, би муу найз нөхдийг сонгоогүй, би ууртай захиралтай ажлыг сонгоогүй гээд л…Тийм л дээ, та энэ бүх нөхцөл байдлыг өөрөө сонгоогүй. Гэхдээ ядаж л түүнд хандах хандлагаа өөрөө сонгож болох нь юутай азтай хэрэг вэ?

Гадаад нөхцөл байдлыг бид сонгож чадахгүй ч, дотоод нөхцөл байдлаа бид өөрсдөө сонгож болно. Уур бухимдлаа дийлдэггүй, муу бодол санаагаа удирдаж чаддаггүй хүн бол мэдрэмжээ сонгож чаддаггүй хүн гэсэн үг. Муу, сайн ямар ч явдал тохиолдсон түүнд хандах хандлагаа эерэгээр сонгож чаддаг хүн бол жинхэнээсээ биеэ даасан, өөрийнхөө толгойг өөрөө мэддэг хүн мөн юм.

“Өөрчилж чадахгүй зүйлийнхээ төлөө бүү шанал” гэсэн үг ч бий. Аль хэдийн бидний оролцоогүйгээр үүсчихсэн нөхцөл байдлаас болж бухимдахын оронд түүнд хандах хандлагаа эерэг болгох хэрэгтэй. Хүн өөрийгөө ямар газар байна гэж бодно, хүний сэтгэл санаа яг тийм газар байгаа юм шиг л мэдрэмжээр дүүрдэг. Харанхуй хонгил дунд байгаа хүн өөрийгөө “Би аймшигт газар байна” биш “Би амар амгалан, тайван газарт байна” гэж бодох юм бол сэтгэл санаа нь айдсаар биш, тогтуун тайван мэдрэмжээр дүүрнэ. Гадаад нөхцөл байдал ямар байхаас үл хамааран бид өөрсдийнхөө мэдрэмжийг сонгож болдог. Тиймээс зовлон шаналал ч тэр, аз жаргал ч тэр хоёулаа бидэнд зайлшгүй ирдэг хувь тавилан биш, бидний өөрсдийн сонголт юм.

Улаанбаатарын гудамжаар алхаж л явдаг миний зүс таних нэгэн бүсгүй байдаг юм. Түүнийг өнгөцхөн харвал уранхай, ноорхой хувцастай, ядруухан төрхтэй тэнүүлч нэгэн. Гэхдээ тэр яг загварын тайзан дээр яваа юм шиг л ихэмсэг сэхүүн алхдаг. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг шоолж байсан ч, тэр өөртөө хандах хандлагаа тэдний доог тохуугаар огтхон ч сэвтүүлэлгүйгээр хадгалж чаддаг. Түүний сэтгэл “Би гоо үзэсгэлэнтэй” гэсэн мэдрэмжээр дүүрэн байдаг. Тиймээс ч тэр нөхцөл байдлаасаа хамааралгүйгээр жаргалтай байж чаддаг гэдэг нь мэдрэгдэж байсан. Хүн өөрийгөө хэн гэж бодно, тэр хүн яг тийм л байдаг гэдэг үгний жишээ болсон бүсгүй бол тэр юм.

Ирэх долоо хоногт уурлахгүй байх, жаргалтай байх сонголтуудыг хийгээрэй!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.