Гоодаль сэтгүүл нь сэтгүүл зүйн түүхэнд өвөрмөц хэв маяг, өнгө төрхөөрөө бусдаас ялгарч, өндөр боловсролтой эрхмүүдийн ширээний сэтгүүл хэдийнээ болж чадсан билээ.
Энэхүү тансаг, увдист Гоодалийн нүүр хуудаснаа мөнхөрч, өөрийгөө өөрөөр нээж, өвөрмөцөөр таниулахыг хүссэн 18-30 насны зөв төрх, тэгш бие галбиртай охид, залуусын дунд тус сэтгүүлийн III сарын нүүр царайг шалгаруулах уралдаан зарласан тухай мэдээлж байсан. Тус уралдаан нь 3 үе шаттай явагдаж байгаа юм.
Гоодаль сэтгүүлийн 3-р сарын ковер шалгаруулах уралдаанд нийт 405 оролцогчид оролцсон бөгөөд эхний шатанд 112 оролцогч тэнцсэнээс 69 оролцогч тестийн зураг авалтанд оролцлоо.Тус уралдааны II шат 2-р сарын 07-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд, 30% Олон нийтийн LIKE&SHARE+70% Гоодаль сэтгүүлийн багийн өгсөн үнэлгээгээр дүгнэн шилдэг 8 оролцогчийг шалгаруулна. Тус 8 оролцогчдоос шилдэг 2 оролцогч коверын эзэн болох бөгөөд үлдсэн 6 оролцогч Гоодаль сэтгүүлийн зураг авалтанд оролцох нь ээ. Мөн шилдэг 8 оролцогчдоос 1 оролцогч Алтанговь брэндийн нүүр царай +500,000 төгрөгийн эзэн болно.