Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Эмүжин: Би түүний сүүлчийн гуниг …
Утга зохиол

Р.Эмүжин: Би түүний сүүлчийн гуниг …

Урлаг Урлаг03/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4749949072014-02-03-12-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Би түүний сүүлчийн гуниг
Бишгүүрийн хөг мэт сүүлчийн дурлал
Бишүүрхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгүй мөрөөдлийн эхний цэг
Би түүний хавар болоод намар
Бичиглэж үлдээсэн төгс бус сонат

Бусдын өмнө өөртэйгээ хамт шатаасан
Булаахыг хүсээгуй гэрэл гэгээ нь
Би түүний үнэ цэнэ, хэмжүүр
Бийрийн үзүүрт тороогүй ихэмсэг зан
Өөрөөсөө харамлахдаа олны хөлд гээсэн
Өдлөөгуй шувуухай өмчлөөгүй сэтгэл нь
Би түүний . . .
Хаяж чадаагүй, авч бас болоогүй
Хамгийн сайхан зовлон

* * *

Халуун сэтгэлээ зориулсны чинь төлөө
Хардахдаа шаналсны чинь төлөө
Хаягдахдаа гуйгаагүйн чинь төлөө
Хатуужихдаа өмнө минь бөхийсний төлөө
Хамгийн үнэнч байсны чинь төлөө
Хайраасаа тэгээд урвасны чинь төлөө
Хайр сэтгэлээ чамд гэрээслэе

* * *

Дурлаад үхэж байна
Дусад дуслаар нэрсэн гунигтаа
Живж үхэж байна
Хайрлаад үхэж байна
Хар хараар нэрсэн шаналандаа
Хагдарч үхэж байна
Энэ дууг минь сонслоо гэвчиг
Эргэж бүү хар
Тунирхуу үгэнд минь хоргодож
Туулсан замаараа бүү алх
Учрахын жаргалыг даалгүй
Учраад, хагацахын зовлонг тэвчилгүй
Үхэж орхино, эргэж бүү ир

www.URLAG.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026
Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026

Италийн кино урлагийн домог Софи Лорен 92 нас хүрлээ

20/09/2026

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд сурагчид нэгдэж байна

20/09/2026

Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв

20/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.