Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театр манай улсад уран бүтээлээ толилуулна
Театр

Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театр манай улсад уран бүтээлээ толилуулна

Урлаг Урлаг25/02/2025Шинэчлэгдсэн:25/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрын уран бүтээлчид манай улсад уран бүтээлээ толилуулах гэж байна.

Тодруулбал, тус театрынхан ирэх дөрөвдүгээр сарын 16-нд 19.00 цагаас “Хайрын одод” хөгжимт жүжгийг УДЭТ-т тоглох юм. Орос хэлээр тоглох эл жүжгийг зохиолыг Сергей Васильев бичиж, найруулжээ. Жүжигтнэгэн хижээл насны эрийн тэртээх Зөвлөлтийн 60-аад онд өнгөрсөн орь залуу насных нь хайр дурлалын тухай дурсамжаар өрнөнө. Туулж өнгөрүүлсэн цэл залуухан он жилүүдийнхээ тухай халуун дулаанаар дурсан санагалзахыг нь жүжигчид амилуулах юм. Тэрбээр эргээд зуны нэгэн өдөр зоогийн газарт харсан бүсгүйдээ халуухнаар дурлаж буй хорин настай залуу болно. Гэвч тэрбээр бүсгүйтэй дотносон ярилцахаас эмээнэ. Түүнийг айж бишүүрхэх хооронд бүсгүй өөрт нь санааширч буй өөр нэгэн залууд сээтгэнэх аж. Тэр хоромд зоогийн газарт цугласан зочид, зөөгчид түүнийг зоримог, шийдэмгий алхам хийхийг дурласан бүсгүйгээс нь илүү их хүснэ.

Хайрын романтик түүхийг өнгөрсөн зууны 60-аад оны чин сэтгэл, хайр, амьдралын утга учир, мөнхийн үнэ цэний тухай өгүүлэх дуу, бүжгүүд тодотгон чимнэ. Харин жүжгийн төгсгөлд гол баатар өнөө цагтаа буцан ирснээр тэр үед тэрбээр зоримог алхам хийж, бүсгүйгээс хайрынхаа хариуд үнэнч хайрыг бэлэг болгон авч, он удаан жилийн туршид хамтдаа аз жаргалтай амьдарсныг харуулах ажээ.

 

 

 

 

 

Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрынхан мөн дөрөвдүгээр сарын 17-нд 12.00 цагаас Оросын нэрт хүүхдийн зохиолч Самуил Маршакийн үлгэрээс сэдэвлэсэн “Арван хоёр сар” хөгжимт үлгэрийг Виктор Усовичийн найруулгаар тоглох бол дөрөвдүгээр сарын 17-нд 19.00 цагаас Александ Пушкины “Гилбэрийн хатан” жүжгийг Дмитрий Юмашевын найруулгаар толилуулах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны хүүхэлдэйн фестивальд оролцоно

16/06/2026
Театр Урлаг

ФОТО: “Тэнгэрийн хүү” жүжгийн дүрүүд

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.